Шинээр мөрдөгдөж байгаа галын аюулгүй  байдлын тухай хуулийг сурталчиллаа
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Галын аюулгүй байдлын тухай хуулийг  сурталчлах өдөрлөг зохион байгуулах” ажлын удирдамжийг хэрэгжүүлэн нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн баталсан Өдөрлөг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн онцгой байдлын газрын бүрэлдэхүүн, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслийн аврах анги, гал унтраах, аврах ангийн бие бүрэлдэхүүн 201 алба хаагч, 27 хорооны 52 ажилтан, дүүргүүдийн улаан загалмайн хорооны 74 идэвхтэн, 19 аж ахуйн нэгж  байгууллагын 130 хүн, нийгэмийн халамжийн хэлтсийн 10 ажилтан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын 16 ажилтан нийт 483 ажилтан албан хаагчид 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.    
   
Өдөрлөгийн үеэр гал түймрийн аюулаас урьлчилан сэргийлэх чиглэлээр 3800 ширхэг санамж материал, галын аюулгүй байдлын тухай хуулийн гарын авлага 1800 ширхэгийг тээврийн хэрэгсэлийн жолооч, худалдаа эрхэлж байгаа иргэд, оюутан сурагчид, иргэдэд тараан нийт 5600 гаруй хүн хамрагдсан байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.