Нэгдүгээр эгнээ эргээд эмх замбараагүй болжээ
Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ын дагуу Замын цагдаагийн газар хувийн дөрвөн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогссон, зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл  жолоодсон зөрчлүүдийг гаргасан этгээдийн тээврийн хэрэгслийг журамлан тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулж эхэлсэн. 

Харин 2013 оноос Замын хөдөлгөөний удирдлагын төвийн харьяанд ачиж журамлах алба байгуулагдаж ачиж журамлах үйл ажиллагааг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчиж зогссон тээврийн хэрэгслүүдэд хэрэгжүүлж эхэлсэн байна. 2014 оноос эхлэн Замын цагдаагийн газартай долоон аж ахуйн нэгж гэрээ байгуулан замын хөдөлгөөний дүрмийн зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд бусдын хөдөлгөөнд саад болон зогссон тээврийн хэрэгслүүдийг ачиж журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласнаар замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, саатал үүсдэг байдал 20 хувиар буурч, гудамж замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар 15 хувиар нэмэгдсэн байна.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлөөр ачиж зөөвөрлөгдсөн тээврийн хэрэгслийн судалгааг сүүлийн гурван жилээр гаргахад 2013 онд 8994, 2014 онд 32481, 2015 оны 8 дугаар сарын байдлаар 34218 байна. Харин нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг зөөж, шилжүүлэх, дугуй түгжих арга хэмжээ авах нийслэлийн Засаг даргын захирамж нь зарим хуулийн заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн эцсийн шийдвэр гарах хүртэл дээрх ажиллагааг түр түдгэлзүүлэх шийдвэр гарсны дагуу  09 сарын 10-ны өдрөөс хойш зогссон.

Уг зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш иргэд нэгдүгээр эгнээнд автомашинаа орхих, замын хөдөлгөөнд саад учруулах  байдал эрс буурч байсан ч шүүхийн шийдвэрийн дагуу түр зогссоны дараа дахин байршуулах тохиолдол нэмэгдсэн гэдгийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ. Өөрөөр хэлбэл нэгдүгээр эгнээ эргээд эмх замбараагүй байдалд шилжсэн байна. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ard tumen 2015-11-09 14:05:24
    Ard olon mini neg hesegtee amar taiwan bailaa dahiad bitgii ehleesei. Tertee tergvi zogsool olhoor bish tawjil baig yaadgiin yamar Hergeer tawj baigaa bish
  • Балт 2015-11-09 10:38:55
    Ха ха, илжиг модон хударгандаа гэж энэ дээ. Тэгээд асуулаад л баймаар байна уу. Арай өөрөөр сэтгэж амьдрах хэрэгтэй юм даа. Хүний нутагт бол боолын хөдөлмөр эрх...
  • Dondog 2015-11-09 07:40:05
    Hurdan ehluuleesei, horoolol, 8 sharga ntr uneheer hereg algaa, sdaa gej
  • Тэнэгүүд 2015-11-09 05:42:57
    Арай дэндүү байгаа орц гарц таглаад машинаа хаячаад яваад өгнө. Тэгээд цэг'лэрхээр хэл ам хийгээд, одоо тэгээд ингээд новшролдоод байжээжждээ
  • xxx 2015-11-09 05:38:43
    achlaa geed yamarch uurchlult garaagui. neg heseg avilgachid l bayjsan bh
  • үхэрнүүд 2015-11-09 04:10:52
    Үхэр монголчууд тэгээд байж байхдаа таарсан амьтад. Угаасаа нүүдэлчин сэтгэхүйнээсээ салж чадахгүй улс суурин соёлд суралцахгүй. Амин хувиа бодсон новшнууд.
  • харх  2015-11-09 03:43:07
    Болж болж. Тэгээд түгжрээд, хэрэлдээд, зодолдоод өмхий утаагаа үнэртэж хордоод явж байг. Юманд дэг журам гэж юм байх ёстой. Монголчууд л үүнийг хүмдэггүй юм даа...