ITB Берлинд гурван тэрбум гаруй төгрөг зарцуулсан ч үр дүн гараагүй
Жил бүрийн гуравдугаар сард болдог “ITB Berlin” үзэсгэлэнд Монгол Улс энэ жил анх удаа түнш орноор оролцсон. Уг үзэсгэлэнд 190 улс орон, дэлхийн өнцөг булан бүрээс аялал жуулчлалын 10 мянга гаруй байгууллага, 170 гаруй мянган хүн, хэвлэл мэдээллийн 8000 гаруй байгууллагын төлөөлөл оролцдог юм.

“ITB Berlin” үзэсгэлэнд оролцож улс орноо сурталчилсан улсад ирэх жуулчдын тоо нэмэгддэг тул Монгол Улс зохион байгуулалт сайтай оролцож, нүүдэлчдийн соёл ахуй, үндэсний ёс уламжлал, өвөрмөц байгалиа сурталчлан жуулчид татах гол зорилт тавьж байгаа гэдгээ тухайн үед зохион байгуулагчид мэдэгдэж байсан. Тийм ч учраас манайх энэ ажилд их хэмжээний мөнгө зарцуулсан. 

Тодруулбал энэ арга хэмжээнд зориулж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас нэгдүгээр сард бэлтгэл ажлын төлбөр болгож Аялал жуулчлал-Ирээдүй ТББ-д нэг тэрбум 729 сая төгрөг шилжүүлжээ. Харин хоёрдугаар сарын 24-нд  мөн тус ТББ-руу дахин 349 сая 817 мянгыг шилжүүлсэн бол хоёрхон хоногийн дараа нэг тэрбум 740 сая 183 мянгыг нэг удаа, 879 сая 393 мянга 700 төгрөгийг шилжүүлсэн байна. Ингээд нийтдээ гурван тэрбум 819 мянгыг IT Berlin үзэсгэлэнгийн арга хэмжээнд зарцуулжээ.

Харамсалтай нь манайх эдийн засгийн хямралтай үедээ өдий төдий мөнгө зарцуулсан ч энэ нь амжилт олоогүй юм. Зохион байгуулагчдын зүгээс тооцоолж байсан шиг нь жуулчид манайд ирэх нь байтугай харин ч энэ жил манайд ирэх жуулчдын тоо эрс цөөрснийг статистик харуулсан билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-10 00:11:43
    Энэ АН-ын засгийн үед идэж уух, хулгай хийхээс өөр зүйл хийгдэхгүй юм аа,
  • Kkkkk 2015-11-10 00:06:10
    Ayalal juulchlaliin tovchoonuud uursduu l ter zar surtalchilgaa yumnuudaa hariutsna biz. Tusviin mungiig yamar haihramjgui zarj urdeg yum be Hyamrahaas ch yahav...
  • Зоригийн авгайгийн хийсэн бүтэлгүй зүйл 2015-11-09 22:09:21
    Муу хүнийг зар, зарсан хойноо өөрөө гэгчээр. Англиар ярьдаг хүн болгоныг тийм ажилт томилоно гэж юу байдийн. Ямар ч мэдлэг байхгүй, англи хэлнээс цаашгүй
  • Ууганбат 2015-11-09 05:42:37
    Үнэн шүү. Ямар ч үр дүн гараагүй. Тийм их жуулчин ч ирээгүй. Уул уурхай Монголоос зугатсан шиг аялал жуулчлал бас Монголыг бараг тойроод байна уу даа.
  • Татвар төлөгч 2015-11-09 04:28:30
    ӨӨ ЗА ЗА. Миний төлсөн ТАТВАР , нэг төрийн бус байгууллагад Тэрбумаар шилжүүлдэг, Хогын яам , Тэнэг БаАтар хэдийг бас төлөөд байлаа. ӨӨ ЗА АЛАХ ЮМ БНА ДӨӨ
  • Зочин 2015-11-09 03:57:48
    Хөрөнгө зарцуулж байж л сайн нэр олно. Манай нэр хүндийг өргөсөн сайхан сурталчилгаа болсон. Зун Берлинд таксины жолооч хүртэл мэдэж байсан.
  • зочин 2015-11-09 02:47:44
    Мөнгө угаасан юм биш үү, шалгах хэрэгтэй л юм байна, яасан их мөнгө вэ,
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-09 02:33:17
    МҮЗН гм цөөхөн ТББ-ыг эс тооцвол ТББ-ууд шантааж хийж мөнгө авахаас өөр Монгол улсад хэрэгтэй юу хийдэг юм