Нээлттэй дуудлага худалдаагаар газар эзэмшүүлнэ
Нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох, газрын байршлыг тогтоох тухай захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа явуулах юм байна.

Эдгээр нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудлын ойролцоо үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 13.76 га талбай бүхий дөрвөн газар, амины орон сууцны зориулалтаар 5.83 га газрыг хамруулсан байна. Мөн орон сууцны зориулалтаар гурван байршилд нийт 2.8 га газрыг дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөжээ.

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2015 онд багтаан зохион байгуулах бол тухайн газарт баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдлийг тодорхойлсон баримт бичиг батлагдах ёстой юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-12-01 13:46:44
    delhiin ali ch uls oronuudad gadaad hun ul hodloh horongo hudaldaj avch l bdag shuu dee