Сурагчид үдийн хоолноосоо хорджээ
Сүүлийн үед “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж буй бага ангийн сурагчид хоолны хордлогод олноороо өртөх болсон. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сарын 13-нд “Олонлог” бүрэн дунд сургуулийн хүүхдүүд хоолны хордлого авч, зургаан сурагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Хордлогын шалтгааныг тогтоохоор НМХГ, ХӨСҮТ-тэй хамтран хяналт шалгалт хийж, дүгнэлтийг нь өнгөрсөн баасан гарагт танилцуулсан юм.
 
Танадалт судалгаанд тус сургуулийн 1-5 дугаар ангийн 352 сурагч хамрагджээ. Үүнээс 167 хүүхдэд хоолны хордлого буюу эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн аж. Зургаан хүүхэд эмнэлэгт, 161 сурагч гэртээ эмчлүүлсэн байна. Хүүхдүүд үдийн хоолноосоо хордлого авсныг ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр тогтоожээ. Хоолны дээжид хийсэн шинжилгээгээр хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур, стандартыг хангаагүй нь илэрчээ. Мөн үдийн цайнд нийлүүлсэн сүү, тараг нь гарал үүсэл, ариун цэврийн гэрчилгээгүй, тээвэрлэлтийн горим зөрчигдсөн. Гал тогооны ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй, ариун цэврийн эрүүл ахуйн дэглэмийг мөрдөж ажилладаггүй зэрэг нь нянгийн гаралтай хоолны хордлогот халдвар үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж НМХГ-аас дүгнэжээ.
 
Иймд тус сургуулийн цайны газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Цаашид сургуулиудын цайны газарт анхаарал хандуулж, нийслэлийн 60 сургуульд шалгалт хийхээр болсон байна.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.