Монголын улстөрчид монголыг дотроос нь хүйс тэмтэрч байна
Монголын улстөрчид улсаа дотроос нь хүйс тэмтэрч байна гэж олон нийт үнэлж, дүгнэх болсон. Учир нь эдийн засаг нь элгээрээ хэвтэж, хаа сайгүй л мөнгөний гачаалд орж, хувийн хэвшил байтугай төрийн байгууллага нь цалингаа тавьж чадахгүй хэцүүхэн байдалд байгаа нь гарцаагүй үнэн. Гэтэл УИХ энэ оны төсвийн тодотголыг батлахдаа нефтийн онцгой албан татварыг "Төвийн боомтуудаар импортлох бензинийг тонн тутамд 200.000 төгрөг, дизель түлшинд 300.000 төгрөг” байхаар нэмэгдүүлье гэсэн санал оруулж ирсэн нь өдгөө шүүмжлэл дагуулж байна. Өөрөөр хэлбэл, нефть имлортлогч компаниудын онцгой албан татварыг нэмснээр одоо төлж байгаагаасаа 2-3 дахин ихийг төлнө гэсэн үг. Энэхүү онцгой албан татвар нэмэх сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч мөн адил нэмэгдэх болоод байна. Тиймээс л олон нийт “Монголын улстөрчид улсаа дотроос нь хүйс тэмтэрч байна” гэж шогширч бухимдсан хэрэг. Товчхондоо түлшний үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд талх 5 мөнгө, мах 20 төгрөгөөр нэмэгддэг гэдгийг албаны хэлж
байсан.
 
Тэгвэл Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтсийн дарга Х.Наранхүү "Гадаад зах зээл тогтвортой байгаа тул шатахууны үнэ нэмэгдэх үндэслэлгүй” гэх нэгэн сонирхолтой ярицлагагыг   хэвлэл мэдээлэлд өгсөн байна. Тэгэхээр яагаад УИХ-аас ийнхүү заавал тонн тутамд үнэ нэмье гэх саналыг оруулж ирэв ээ гэдэг хачирхалтай. Эндээс харахад төр засгаас хувийн хэвшлийнхнийг татварын дарамтад оруулж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх бодлого явагдаж байна уу гэж ойлгогдохоор байна.
 
Угтаа бол татвар нэмнэ гэдэг бол төсвийн алдагдлаа иргэдийнхээ халааснаас авчихаж байгаатай агаар нэг хэрэг л дээ.Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Төсвийн алдагдлыг яаралтай нөхөх арга хэмжээ ав” гэсэн даалгаварыг Сангийн сайд Б.Болорт өгсөн. Үүний дагуу өнгөрсөн сард уг төсвийн тодотголыг боловсруулан Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн билээ. Энэхүү тогтоолын төсөлд “Өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс эхлэн дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ тогтмол буурч, үүнийг дагаад ОХУ-аас импортоор авдаг автобензин, дизелийн түлшний хилийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс буурч байгаа нь аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг огцом өсгөж байгаа тул УИХ- аас баталсан татварын дээд хувь хэмжээг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдээд байна” гэсэн аж.
 
Өөрөөр хэлбэл, тус яамны төлөвлөснөөр энэ оны үлдэх хугацаанд 17.8 тэрбум төгрөг харин 2016 онд 60 тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрнө гэж үзэж байгаа юм билээ. Харин тэд энэ бүхнээ тайлбарлахдаа “Энэ бол бөөний үнэнд тавьж байгаа татвар” гэж хэлсэн ч нефть импортлогчид харин уг шийдвэр хэрэгжиж эхэлбэл бензиний үнээ нэмэхээс өөр аргагүй гэх үгийг тэдэнд дайжээ. Бид энэ талаар нефть импортлогч компанийн удирдлагуудаас  асууж тодруулах гэсэн боловч “Компанийнхаа нэр усыг гаргаад яах вэ. Асуудал хэрхэн яаж өрнөхийг харж байгаад нефть импортлогч компанийн эрх мэдэл бүхий хүмүүс тухайн үед ам нээнэ гэсэн бодолтой байгаа. Тиймээс одоо ярихад эрт байна" гэх хариултыг өгч байсан юм.
Хэрвээ татвар нэмэгдлээ гэхэд асуудалгүй дээрх компаниуд үнээ нэмэх нь ойлгомжтой. Мэдээж татвар нэмсний хэрээр тэд алдагдлаа нөхөх арга замыг хайх нь зах зээлийн бодит үнэн. Тиймээс татвар нэмэх үү, үгүй юу гэдэг асуудлыг УИХ шийднэ гэсэн үг.
 
Н.Энхболд: Онцгой албан татварыг нэмсэн тохиолдолд компаниудын ашиг орлого буурна
 
Ямартай ч энэ талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд “Манай бүлгийн хувьд онцгой албан татварыг нэмэхгүй байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Шатахуун импортлогчид онцгой албан татварын нэмэгдлийг дагаад жижиглэнгийн үнийг нэмнэ гэвэл энэ талаар ярилцах шаардлага үүснэ. Шатахуун импортолж байгаа компаниуд хэдийгээр хувийнх ч гэсэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа учраас нийгмийн өмнө хүлээсэн үүрэг байх ёстой. Нөгөө талаар хувийн компани болохоор ашиг орлогоо бодох учиртай байх. Мэдээж онцгой албан татварыг нэмсэн тохиолдолд тэдний ашиг орлого буурч таарна. Ашиг нь буурчихаар тухайн компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадах хэмжээнд байх эсэх нь асуудал. Хэрэв үнэхээр чадахаа байчихвал онцгой албан татварыг нь нэмснээсээ болоод тэдгээр аж ахуйн нэгж үйл ажиллагаа  явуулах боломжгүй болбол хэдэн компанийнхаа амыг бариад зогсохгүй нийтээрээ бензин түлшгүй болж таарна. Тэгэхээр тал бүрээс нь ярилцах хэрэгтэй. Одоогийн байдлаар манай намын бүлгээс компаниуд улсынхаа хэрэгцээг хангах үүднээс ч тэр, үнэ нэмж болзошгүйг харгалзаж үзээд ч тэр татвар нэмэхгүй байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Бид нефть авдаг улс биш учраас урт хугацааны гэрээ хэлэлцээр хийсэнтэй холбоотой асуудал байдаг юм болов уу гэж харж байна. Өнөөдөр үнэ буурахад тэр үнээр нь авна гэж болохгүй. Улс, компани хоорондын яриа хэлэлцээр яваа. Ер нь цаашдаа дэлхий дахинд үнэ буураад байвал манайх буурч л таарна. Уг нь Засгийн газрын тэргүүн татвар нэмэхгүй гэсэн. Гэтэл одоо ч ярьсан хэлснээсээ буцаж урвах, худлаа ярих нь энгийн үзэгдэл болчихлоо шүү дээ” хэмээсэн юм.
 
Уг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг татвар нэмэхгүй, тогтвортой байлгах бодлого баримталж ажиллана гэж хэлж байсан удаатай. Гэтэл бодит байдал дээр гурав дахин татвар нэмэхээр яригдаж байгаа нь ард түмнээ улам чанга бүсээ чангалж идэж уухаа багасга гэж хэлж байгаатай адил болчихлоо. Ямартай ч энэ зах зээл хуйвалдаж үнэ тогтоодог зах зээл. Тиймээс энэ бүхний зохицуулалтыг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хийхээс өөр арга зам үгүй бололтой.
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mabg 2015-11-09 17:46:43
    Mongolchyyd maani iim baix esgvi.Ene xeden tomchyyd bvx xöröngiig öörsdöö ideed. Maltai bol maltai.Ed baylag, bvgd bidnii xywi.Ene teneg 76 maliin tolgoi ...
  • zochin 2015-11-09 13:07:44
    uis oron mini hetsuudej baina
    • tsegi 2015-11-09 15:27:30
      bidnii tolgoi deer bidnees door teneguud baigaa tsagt uls ornoo avrahad hund. baingiin horoonii hural udirdaj chadahgui Batsuur metiin teneguudiig yaltai.
  • Толь 2015-11-09 09:53:27
    Та толинд хар өөдөөс чинь харж байгаа этгээд их хуралд улс төрчдийг сонгож төрөө бариулж байгаа.
  • Болд 2015-11-09 06:36:54
    АНам бол жижиг нацистуудын нам, зүүн гарын иргэдийн нам
  • 1+ 2015-11-09 06:17:47
    dotooddoo neftee bolovsruulaagui bol valuutyn xanshiig tiim xemjeegeer chulutei xayachihsantai ijil shuu. ginjen urvalyg barij chadahgui shuu.
  • зочин 2015-11-09 02:45:47
    АН энэ улс орныг баллаад дууслаа, ард түмний амьдрал ч бүүр хэцүүдлээ, хамгийн чадваргүй, хорлонтой нам бол АН юм байна, яаж эдийн засагаа сэргэж авна аа
  • Зочин 2015-11-09 01:50:33
    штс-ынхан үнээ нэмбэл тусгай зөвшөөрлийг нь хас, улсаас байнга л хөнгөлөлт эдэлж байхдаа үнээ буулгаагүй шүүдээ
  • Oogi 2015-11-09 01:07:36
    Шатхууны татвар нэмэх нь зөв.нэг торх нэфть 100$ байсан 40$ болчихоод байна шүү дээ