Цалин нэмэхийг шаардав
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо өнгөрсөн сарын 14-нд хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэсэн билээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшилцдийн 2015-2016 оны гурван талт хэлэлдээрийг энэ оны нэгдугээр сарын 15-нд баталсан. Үүгээр төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг долдугаар сарын 1, хувийн хэвшлийнхний цалинг аравдугаар сарын 1-нээс тодорхой хувиар нэмэхээр шийдвэрлэсэн.

Мөн үүнд улсын төсвөөс нийт 90 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар болсон ч хэрэгжүүлээгүй байгаа. Хамтын маргаан үүсгэсэн тухай шаардлага өгснөөс хойш Засгийн газраас тодорхой хариу ирүүлээгүй аж. Мөн МҮЭХ хуулийн дагуу тус асуудлыг шийдвэрлэх зуучлагч томилуулах саналыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Бадарсанд хүргүүлсэн боловч түтгэлзсэн хариу илгээсэн байна. Иймд хууль зөрчиж, түтгэлзсэн хариулт өгсөн шалтгаанаа тайлбарлахыг тэд шаардсан аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Төр 2015-11-10 00:30:49
    Монголын ҮЭ-ийн Холбоо цалин нэмэх тэмцэлийг хийхгүй хэвлэл мэдээлэлээр ярьсан болж дүр эсгэсэн байдалтай ажиллаж байна. Зальтай нөхөдүү шүү татан буулгах нь зө...
  • ччч 2015-11-09 05:24:16
    төрд суугаа гэдсээ элсэн гахай нарын цалинг нэмэхийг эсэргүүцэж бн
  • Хөлсний ажилчин 2015-11-08 13:15:05
    Цалинг нэмэх хэрэгтэй улс орныг өөрсдөө цөлмөчихөөд хөлсний ажилчин манийхаа цалинг нэмэхгүй гээд гүрийгээд байдаг ичиг ичиг
  •  2015-11-08 11:47:20
    Populism hiihee zogsoo.
  • амгаа 2015-11-08 10:43:56
    Цалин нэмэх сураг гарангуут юмны үнэ илүү өсдөг нь хэцүү