Засаг даргын зөвлөлийн гишүүдийн урамшууллыг зогсоов
Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Сүхбаатар дүүргийн авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаад тус дүүргийн Засаг даргын 2013 оны 239 дүгээр захирамжаар баталсан “Засаг даргын Зөвлөлийн хурлын журам”-аар Зөвлөлийн гишүүдэд улирал тутам 225 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй болохыг мэдэгдэж, уг шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг хүргүүлжээ. Уг санал дагуу нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/455 дугаар захирамжаар Зөвлөлийн гишүүдэд улирал тутам олгодог урамшууллыг зогсоох арга хэмжээг нэн даруй авч шийдвэрлэсэн байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ichig 2015-11-26 05:36:19
    yamar ajil hiisen gej uramshuulal avdag bainaa. novshnuud chini
  • бас 2015-11-08 03:14:41
    Бас юу вэ. Ийм ичмээр юм хийж байсан гэж үү.Улаан луйварчид аа гэж.