Бид сэтгэлзvйн талаар юу мэдэх ёстой вэ?
Нийгэм, цаг vеийн ороо бусгаа vед хvмvvсийн бие махбодь тєдийгvй сэтгэл санаа ихээхэн єєрчлєгдєж, ядарч байна. Тиймээс эрvvл, эрч хvчтэй ажиллаж, амьдрахын тулд сэтгэцийн эрvvл мэнддээ анхаарал тавих ёстой. Танд стресс, ядаргаанаас хэрхэн салах зєвлєгєєг хvргэе.

СЭТГЭЛЗVЙН ХЭРЭГЦЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Хvнд бие махбодийн хэд хэдэн vндсэн хэрэгцээ байдаг. Vvнд хооллох, ундлах, унтах зэргээс гадна сэтгэл зvйн хэрэгцээ орно. Сэтгэл зvйн хэрэгцээ гэдэг нь хvний сайн сайхан байх мэдрэмж, бодолд нєлєєлдєг хэрэгцээ юм. Энэ нь хvний сэтгэцийн эрvvл мэндэд маш чухал vvргийг гvйцэтгэдэг. Сэтгэл зvйн хэрэгцээ нь vндсэн гурван хэрэгцээнд хуваагддаг.

-Хайрлах, хайрлуулах хэрэгцээ:

Хэн нэгний нvдэнд маш онцгой хувь хvн болж харагдан, халамжлан асрамжлуулж байгаагаа мэдрэх болон бусдыг халамжлан, асрамжлах хэрэгцээ байдаг. Бусдыг хайрлан, халамжлах нь хvнд єєрийгєє сайн сайхнаар мэдрэхэд нь тусалдаг.

-Харьяалагдах хэрэгцээ:

Хvн хамт олныхоо нэг хэсэг нь байж, бусад хvмvvст таалагддаг гэдгээ мэдрэх хэрэгцээ юм. Ихэнх хvмvvсийн энэ хэрэгцээг хангах хамгийн чухал, ойрын хvмvvс нь гэр бvл юм. Єсч том болохын хэрээр найз нєхєд, нэг багийнхан, болон нийгмийн бусад бvлэглэл, хvрээлэл хvний харьяалагдах хэрэгцээг хангадаг.

-Сэтгэл хангалуун байх хэрэгцээ:

Хvн єєрєє олон зvйлийг єєрчилж, єєрийн хувь нэмрээ ямар нэг vйл явдалд оруулж байгаагаа мэдрэх хэрэгцээ юм. Бусад хvмvvсийг ямар нэгэн зvйл хийхэд нь туслах, тэдэнд хэрэгтэй шинэ санаа нэмэрлэх нь хувь нэмрээ оруулж байгаа хэрэг. Дэмжлэг vзvvлэх, тус нэмэр болох олон арга зам байдаг боловч тэдэнд нийтлэг нэг л зvйл байдаг. Энэ нь чиний єєртєє итгэх итгэл буюу єєрийгєє vнэлэх мэдрэмж юм.

Сэтгэл хангалуун байхын тулд яах ёстой вэ?

Хvмvvс бид vргэлж сэтгэл хєдлєлийн хэрэгцээгээ хангах гэж хичээж байдаг. Гэхдээ ингэж хичээж байгаагаа єєрсдєє ч мэддэггvй. Сэтгэл хєдлєлийн хэрэгцээ нь хангагдаагvй хvмvvс бусдыг шоглох, дээрэлхэх, тоглоом тохуу хийх зэргээр эргэн тойрны хvмvvсийн анхаарлыг татах гэж оролддог. Гэхдээ хvн сэтгэцийн эрvvл мэндийн хувьд эрvvл сайн байвал сэтгэл хєдлєлийн хэрэгцээгээ хангах эрvvл, зєв аргуудыг эрэлхийлдэг. Сэтгэл хангалуун байх хэрэгцээ нь хэн нэгэнд хэрэгтэй vед нь тусалснаараа єєртєє сэтгэл хангалуун байхыг хэлнэ. Эсвэл гэр оронгvй амьтдыг vрчилж авснаар хайрлах, хайрлуулах хэрэгцээ ч хангагдаж болох юм. Тиймээс аль болох ядарч зvдэрч яваа хэн нэгэнд тусалж єєртєє тааламжтай байдлыг бий болгохыг хичээгээрэй.

Бэрхшээлийг яаж давах ёстой вэ?

Хvний ажил, амьдралд том жижиг, янз бvрийн л бэрхшээл тулгарч байдаг. Тэр vед бидэнд єєрсдийгєє хамгаалах механизм vvсдэг байх юм. Хамгаалах механизм гэдэг нь тулгарсан бэрхшээлээс тvр хугацаагаар зайлсхийх аргыг хэлдэг. Хvмvvс ихэвчлэн єєрсдєдєє тулгарсан бэрхшээлээс єєрсдийгєє хамгаалах механизм байгааг мэддэггvй. Тиймээс дараах байдлыг гаргадаг байна.

-Vгvйсгэх буюу бодит байдлыг харах чадваргvй байдал
-Уран зєгнєл буюу асуудлаа шийдчихлээ гэсэн эндvvрэл
-Нуун далдлах буюу таагvй бодлуудаа дотроо хадгалах
-Хєєн гаргах буюу муу мэдрэмжээ асуудалд ямар ч хамаагvй хэн нэгэнд гаргах
-Тусгал буюу єєрийн мэдэлгvй хэн нэгнийг тухайн асуудалд буруутгах юм.

Хэдийгээр бэрхшээлээс хол байхыг хичээх нь асуудлаа шийдэхэд бага ч болов туслах боловч, эдгээр хамгаалах механизмууд нь асуудал шийдэх оновчтой арга биш юм. Хэрвээ та стрессээ даван туулах чадваргvй байдалд орсон тохиолдолд єєртєє тусалж чадах хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй. Энэ бол энгийн боловч оновчтой арга юм шvv. Хvн байнгын стресстэй байвал ажил, амьдрал дээрээ ямар ч амжилт гаргаж чадахгvй. Тиймээс аль болох энэ богинохон амьдралынхаа туршид дарамтаас хол байхыг эрмэлзэх хэрэгтэй. Мэдээж хvн бvрт хааяа гутрах тохиолдол гарна. Амьдралынхаа зарим vед тааламжгvй байгаагаа ч мэдэрдэг. Гэхдээ та ганцаараа зовж шаналж байгаа биш гэж бодох хэрэтэй. Хvний амьдралын явцад энэ байтугай юм тохиолдоно шvv дээ. Шинэ хvмvvстэй уулзах, шинэ орчинд дасахад хэцvv байлаа гээд єєрийгєє зожиг хvн гэж бодож болохгvй. Тухайн vед ямар нэг бэрхшээл тулгарвал єєрийн хийх дуртай юм уу, сонирхол татахаар зvйлээрээ оролдох нь бага ч болов vр дvн єгнє.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.