Монгол туургатнууд боксоор өрсөлдөнө
“Дэлхийн Монголчуудын глобал нийгэмлэг”-ээс анх удаагаа Монгол туургатны боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хотноо ирэх арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ. Тэмцээнийг Монголын боксын холбоо дэмжин хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулах кмиссын даргаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн алтан медальт Э.Бадар-Ууган ажиллаж байгаа аж.
 
Дэлхийн 196 орныг өөрийн холбоондоо нэгтгэсэн боксын спортыг Монгол туургатан дор өргөн дэлгэрүүлэн хөгжүүлж, таниулан сурталчилхаар ийнхүү Монгол туургатны боксын анхдугаар тэмцээнийг хийхээр бэлтгэл ажлаа базаагаад эхэлжээ. Тэмцээнд ӨМӨЗО, Буриад, Халимаг, Тува улсын 18-40 насны шилдэг боксчид олон улсын AIBA дүрмийн дагуу оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Тус тэмцээнд 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг нийт 6 жин тус бүрт шилдэг дөрвөн тамирчин оролцох юм байна.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Галсан 2015-11-08 03:15:41
    Эсгий туургатан нүүдэлчин үндэстнүүдийн манлай болсон дэлхийн Монгол үндэстний боксын аварга шалгаруулах тэмцээн гээд биччихэд гар чинь тасарчих гээд байна уу??...