Миний уран бүтээлүүд тоглолт хийх хэмжээнд хүрээгүй гэж бодоод явдаг байлаа
Монголын рок, поп хєгжмийн урлагт єєрийн хєг аялгуу, байр сууриа хэдийнэ бий болгосон “Пентатоник” наадмын долоон удаагийн шагналт, Монголын хєгжмийн зохиолчдын холбооны гишvvн, хєгжмийн зохиолч, найруулагч, продюсер, Монгол Улсын соёлын тэргvvний ажилтан Наранбаатарын Халиуныг энэ удаагийнхаа “Уран бvтээлч” буландаа урилаа. Тэрбээр энэ сарын 13, 14-нд “Улаанбаатар палас”-ын концертийн их танхимд анхны бие даасан “Халиуны ертєнц” тоглолтоо хийх юм. Тvvний тоглолтод рок, попын “том”-чууд буюу “Харанга”, “Камертон”, “Номин талст”, “Киви” хамтлаг болон МУГЖ Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, СТА Б.Чинбат, Б.Мягмарсvрэн, С.Наран, Х.Оюунбилэг нарын олон уран бvтээлч оролцож, ая дуугаа єргєх бєгєєд тоглолтын бэлтгэл ажил хэдийнэ дуусчээ. Удахгvй болох тоглолтынхоо талаар Хєгжмийн зохиолч, найруулагч, продюсер Н.Халиун єчигдєр мэдээлэл хийсэн юм. Энэ vеэр тvvнтэй цєєн хором ярилцсанаа уншигчдадаа хvргэе.

-Юуны ємнє анхныхаа бие даасан тоглолтыг хийх гэж байгаад тань нийт уншигчдынхаа ємнєєс баяр хvргэе?

-Маш их баярлалаа.

-Таны нэр дандаа л сайхан дуу, сайн уран бvтээлийн ард сонсогддог. Нєгєєтэйгvvр Монголын рок, поп хєгжмийн урлагт зvтгээд 20 гаруй жил болж байна. Гэтэл хєгжмийн зохиолч, найруулагч, продюсер Н.Халиуны анхны бие даасан тоглолт гэхээр их сонин санагдаж байна л даа?

-Хvн бvр л асуудаг юм.

-Єнгєрсєн хугацаанд яагаад нэг ч бие даасан тоглолт хийж байгаагvйг тань уу?

-Тийм ээ, миний гаргасан уран бvтээлvvд тоглолт хийх хэмжээнд хvрээгvй гэж бодоод л явдаг байсан. Жил бvр л найзууд маань “Тоглолтоо хийгээч ээ” гэж хэлдэг. Гэсэн ч яагаад ч юм ємнє нь тоглолтоо хийгээгvй.

-Тэгж єєрийгєє чамлах шаардлага, шалтгаан байсан гэж vv?

-Би чанартай сайн уран бvтээл л хийхийг зорьдог. Энэ бол амьдралын маань итгэл, vнэмшил гэх vv дээ. Тиймдээ ч єнгєрсєн хугацаанд дандаа чанартай, сайн уран бvтээлvvд хийж ирлээ. Тоглолтоо хий гэж олон хvн хэлдэг байсан ч єєрийгєє чамладаг байсан нь vнэн.

-Одоо бол єєрийгєє чамлах хэрэггvй гэдгээ ойлгожээ дээ?

-Магадгvй л юм. /Инээв/

-Таны бие даасан анхны тоглолт энэ сарын 13, 14-нд болох тов гарчээ. Гэхдээ 20 гаруй жилийн хугацаанд нэг ч тоглолт хийгээгvй, тэрхvv олон жилийн хєдєлмєрєє vзэгчдэд хоёрхон єдєр тайлагнана гэдэг жаахан чамлалттай биш vv?

-Яалаа гэж дээ. Аливаа тоглолтыг хэдэн єдєр дамнаж тоглож болохгvй, улиг болно. Дээр нь чанартай, даацтай сайхан тоглолтыг ганц, хоёр єдєр тоглоход л хангалттай.

-Удахгvй болох тоглолтоос тань vзэгчид юуг илvv мэдрээсэй гэж хvсч байна вэ?

-Миний ертєнцийг. Тоглолт маань тэр чигээрээ Н.Халиуны ертєнц байх болно.

-Vзэгчдэдээ олон гэнэтийн бэлэг задлах уу?

-Тэгэлгvй яах вэ, тоглолт тэр чигээрээ гэнэтийн бэлгээр дvvрэн байна. Гэхдээ энд хэлчихвэл гэнэтийн бэлэг байхаа больчихно шvv дээ. /Инээв/

-Тэгвэл таны бодлыг хvндэтгээд энэ тухай асуухаа болилоо. Тоглолтод оролцож ая дуугаа єргєх хамтлаг, дуучдын хувьд бvгд Монголын рок, поп хєгжмийн “том”-чууд байгаа харагдсан. Бvр удаан тайзан дээр гараагvй дуучдийн нэр хvртэл байсан?
-Тийм ээ, vнэн. Монгол Улсын соёлын тэргvvний ажилтан, дуучин Б.Мягмарсvрэн болон Э.Минжинсор, Л.Байзада нар оролцоно. Тэд яах аргагvй удаан тайзан дээр гараагvй.

-Харин Монгол Улсын гавьяат жvжигчин, поп хатагтай Б.Сарантуяагийн нэр алга байна лээ. Гавьяат маань оролцохгvй гэсэн юм уу, эсвэл та уриагvй юм уу?

-Дуучин Б.Сарантуяа оролцох боломжгvй гэдгээ єєрєє хэлсэн. Учир нь, энэ сарын 15-нд гадаадад том хэмжээний тоглолттой юм. Олон сарын ємнєєс ярьж, тєлєвлєсєн зvйл нь. Гэхдээ яг тоглолтод маань оролцож чадахгvй ч єєрийнхєє зvгээс туслаж байгааг дуулгахад таатай байна.

-Тоглолтынхоо vеэр та єєрєє дуулах уу?

-Vгvй ээ.

-Яагаад тэр вэ. Та сайхан дуулдаг шvv дээ?

-Тайзан дээр дуулдаг хvн гэж тусдаа. Би тайзан дээр дуулдаг дуучин биш, чадвар маань хvрэхгvй. Харин бvжиглэж бол чадна шvv. /Инээв/

-Ингэхэд тоглолтын билетийг онлайнаар худалдахаар болжээ. Бас л євєрмєц, шинэлэг арга бодож олсон байна?

-Мэдээж “Улаанбаатар палас”-ын билетийн касс болон “Hi Fi” рекордсийн бvх салбараар худалдаалж байгаа. Харин єнєєдрєєс /єчигдєр/ эхлэн онлайнаар захиалж болно.

-Тасалбарын vнэ хэдэн тєгрєг вэ?

-Суудлаасаа хамаарч 25-35 мянган тєгрєг.

-Та 1993 оноос хойш бvхий л хамтлаг, дуучинтай хамтарч ажиллаж байна. Гэтэл тэдний амнаас таныг муулсан аястай нэг ч vг унахгvй юм?

-Би олон уран бvтээлчтэй хамтарч ажилласан. Одоо ч ажиллаж байна. Шинээр гарч ирсэн зарим хvvхэдтэй л ажиллаж vзээгvй. Єєрєєр хэлбэл, Монголын рок попын нийт уран бvтээлчдийн 80-аад хувьтай нь ажилласан. Єнгєрсєн хугацаанд надад гомдож явдаг нэг ч уран бvтээлч байхгvй байх гэж бодож байна.

-Магадгvй таны ааш аяг, амьдралаас олж авсан тэрхvv олон сайн зан чанарын цуглуулгатай чинь холбоотой байх, тийм vv?

-Би тvрvvн хэлсэн. Аливаа уран бvтээлийг хийхдээ хамгийн гол нь чанартай, сайн байхыг чухалчилдаг гэж. Дараа нь харамсахгvйн тулд шvv дээ. Тэгэхээр уран бvтээлчидтэй хамтарч ажиллахдаа дандаа л сайн, чанартай бvтээл хийсэн байх нь.

-Ингэхэд дууны найруулгын ажлыг яаж хийдэг юм бэ. Тэр бvр хvн болгон vvнийг сайн мэддэггvй шvv дээ?

-Дууны шvлэг, ая зохиосны дараа дуучин дуугаа дуулахаас ємнє миний ажил эхэлдэг. Нэг vгээр хэлбэл, хєгжмийг нь гоё болгож найруулна. Дуучныг дуугаа дуулахад нь бэлэн болгох ёстой. Зарим vед эхлээд дуучинтайгаа ажиллах тохиолдол ч бий.

-Нэгэнт уулзаж, ярилцах боломж олдсоных танаас “Сонор” студын талаар асуулгvй єнгєрч болохгvй. Хvмvvс таныг “Сонор”-ын Н.Халиун ч гэж ярьдаг. Монголын анхны дуу бичлэгийн “Сонор” студыг хэрхэн байгуулж байсан дурсамжаа хуваалцаач?

-Дуучин Б.Дашдондог бид хоёр “Хєх тэнгэр” хамтлагаас гарсны дараа дуу бичлэгийн ажлыг сонирхож эхэлсэн. Тэр vед “Бодь” интернэшнл компанийн М.Зоригт биднийг дэмжиж, студи байгуулах ажил маань эхэлсэн тvvхтэй. Ингэж л 1996 онд студи маань байгуулагдсан.

-Тухайн vед хамгийн анх “Камертон” хамтлагтай хамтарч ажилласан гэдэг. Энэ vнэн vv?

-Тийм ээ. Студи байгуулахаас ємнє би “Камертон”, “Хар сарнай” хамтлагтай хамтарч ажилладаг байсан. Тэгээд л анхны цомгууд дээр нь хамтарч ажилласан даа.

-Нэг зvйлийг сонирхоод асуухад Камертон болон Хар сарнай хамтлагийн хооронд цагаахан маргаан байдаг юм билээ?

-Юу тэр билээ.

-Манайх, vгvй манайх анхдагч гэсэн. Яг аль хамтлагийнх нь цомог анхдагч юм бэ?

-Бид студиэ байгуулсны дараа хоёулангийнх нь цомог дээр ажилласан. Бичлэгийн ажил дууссаны дараа хоёулангийнх нь цомгийг Германд хэвлvvлэхээр явуулсан юм. Хэвлэлтээс “Хар сарнай”-н цомог эхэлж, “Камертон”-ых дараа нь ирсэн. Vнэхээр чиний хэлснээр энэ хоёр хамтлагийн хооронд аль нь анхдагч вэ гэсэн нєхєрсєг маргаан байнга болдог.

-Ингэхэд та тєгєлдєр хуураас гадна олон тєрлийн хєгжмийн зэмсгээр тоглодог юм билээ?

-Би багшийн сургуулийн хєгжмийн багшийн ангийг тєгссєн. Бидэнд vндсэн гурван хєгжмєєр тоглодог байх шаардлага тавьдаг байсан. Тэнд би тєгєлдєр хуур, морин хуур болон баян хуур хєгжим тоглож сурсан.

-Хоёулаа ярилцлагынхаа сэвдийг жаахан єєрчилье. Та урлагийн гэр бvлд єссєн. Таны євєє Урлагийн гавьяат зvтгэлтэн, зураач Д.Лувсанжамц гэдгийг хvн бvр мэддэггvй шvv дээ?

-Євєє, эмээ нар маань урлагийн талын хvн л дээ. Намайг бага байхад эмээ, євєєгийнд маань тэр vеийн бvх л мундаг зураач орж, гардаг байсан. Тэр хvмvvсийг хараад л анх урлагт татагдсан даа.

-Харин хєгжмийн мэргэжил сонгоход аав тань их нєлєєлсєн биз дээ?

-Тэгэлгvй яах вэ. Аав маань хєгжмийн зохиолч хvн шvv дээ.

-Тэгэхээр та “Соёл-Эрдэнэ” хамтлагийн vнэнч сонсогч, ааваараа их л бахархадаг байсан байж таарлаа?

-Тийм шvv. Хvн бvрийн оюун санаанаас гарч буй зvйл єєр. Аав минь хэцvv цаг vед орчин vеийн хєнгєн хєгжмийг хєгжvvлэхэд vнэтэй хувь нэмэр оруулсан. Тэр гавьяаг нь vнэлж, бахархаж явдаг.

-Єнгєрсєн хугацаанд та хэчнээн дуу зохиосон бэ. Тоолж байв уу?

-Сайн, муу нийлээд 100 хол давах байх.

-Ингэхэд таны уран бvтээлээс vзэгч, сонсогчид таны талаар мэдэж, тантай танилцаж болох уу?

-Тийм ээ. Миний дотор миний л хєгжим нуугдана. Би хvнд таалагдах гэж биш єєртєє таалагдах гэж уран бvтээлийг хийх ёстой. Ийм л зарчимтай хvн дээ.

-Ярилцсанд баярлалаа

Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.