Газар өмчилсөн иргэдэд гэрчилгээгээ авахыг сануллаа
Цахим газар өмчлөлийн нэгдүгээр ээлжийн шалгаруулалтад сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд сонгогдсон дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ яаралтай авах шаардлагатай байна гэж нийслэлээс анхаарууллаа.
 
Нэгдүгээр шатны цахим газар өмчлөлийн ажил он гарсаар бүрэн дуусч хоёрдугаар шатны цахим системээр газар өмчлөх ажил эхлээд байгаа юм. Энэ хугацаанд цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн газрын өмчлөлийн гэрчилгээ гарчээ. Гэтэл сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд өмчлөлийн гэрчилгээгээ авахгүй байгаа аж.
 
Тодруулж хэлэхэд Сонгинохйархан дүүргийн 21 дүгээр хороо Соёондын ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуултын ам, Хан-Уул дүүргийн 12,13 дугаар хороо Эрдэнэтолгой, Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Тариабулангийн нэгдүгээр хэсэг, Багахангай дүүргийн хоёрдугаар хороо Бор үзүүрт зэрэг байршлуудад газар өмчлөлийн гэрчилгээ гарчээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hudalch 2015-11-07 12:58:29
    Baga nuurin gazarin albaryu danda yridag tegehed gerchilgee garaagyi bn l gedeg shte bitgii hudla medelel biched bai
  • Hudalch 2015-11-07 05:41:26
    Yamar aimar hudalch um bee, ter gervhilgeeg ni avah gej bainga ochdog, bainga utasddag, gerchilgee garaagui bna, boloogui baina, chiregdel bolood bgaa shdee
    • k 2015-11-07 13:47:46
      Тавдахад очоод гэрчилгээгээ авсан, битий шаагаад бай