Нийслэл хотын албан татварын цахим хуудас ашиглалтад орлоо
Нийслэл хотын албан татвар /НХАТ/-ын тухай хуулийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд хуулийн талаарх дэлгэрэнгүй ойлгомжтой мэдээллийг хүргэх зорилгоор www.ubtax.mn цахим хуудсыг ашиглалтанд орууллаа.

НХАТ-ын тухай хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан бөгөөд хуулийн дагуу НХАТ-ыг төсөвт төлөх эхний хугацаа 2015.11.10-ны өдрийн дотор болно.

Нийслэл хотын албан татварын хүрээнд худалдан авагчдад өгөх баримтан дээр НХАТ-ын дүнг тусгах системийн хөгжүүлэлтийн ажил бүрэн дууссан бөгөөд кассын систем нийлүүлэгч 13 аж ахуй нэгжтэй хамтран ажиллах гэрээг байгуулан НХАТ суутгагч нарын кассын системд суурилуулалт хийх ажил явагдаж байна.

Нийслэл хотын нутаг дэвсгэрт дээрх үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд нь хууль эрх зүй, албан татвар ногдуулах бараа, үйлчилгээ, албан татвар хэрхэн ногдуулах, хэрхэн хамрагдах, тайлагнах гэх мэт дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг www.ubtax.mn цахим хуудсаас авах боломжтой болсон тул та бүхэн хандаж дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг авна уу.
 
НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.