Залуу байхдаа алдарт “Гамлет”-ийн Офеллад тоглохыг мєрєєддєг байлаа
Монгол Улсын гавьяат жvжигчин Банзрагчийн Тунгалаг гэх намбалаг эмэгтэйг уншигчид маань тайз, дэлгэцийн олон сайхан дvрээр нь андахгvй. Орчин цагийн урлагийн ай савд єєрийн гэсэн хувь нэмрээ оруулж, олон арван кино, жvжигт дvрээ мєнхєлсєн тvvнийг энэ удаагийнхаа “Уран бvтээлч” буландаа урьж, ярилцлаа. Урлаг, тэр дундаа драмын урлагт бvх насаараа зvтгэж яваа гавьяатыг уншигчид маань Архангай аймгийн Хайрхан сумд тєрж, єссєн гэдгийг нь мэдэх биз ээ. Ингээд олныг нуршилгvйгээр Монголын урлагийн ажилчдын холбооны гvйцэтгэх захирлын албыг хашиж буй Монгол Улсын гавьяат жvжигчин Б.Тунгалагтай хєєрєлдсєнєє хvргэе.

-Юуны ємнє танд энэ єдрийн мэндийг хvргэе. Монголын алтан vеийн жvжигчдийн ханцуйнаас шvvрсэн азтай, ховорхон хvнтэй уулзаж, ярилцаж байгаадаа баяртай байна?

-Маш их баярлалаа. Тийм ээ, би єєрийгєє их азтай бас хувьтай хvн гэж боддог. Намайг театрт анх ирэхэд алдарт Шукар буюу Чимэд-Осор, Цагааны Цэгмид, Бат-Очир гуай гурав театрыг эзэгнэж байсан. Тэд бишрэл, айдас хоёрыг зэрэг тєрvvлсэн бурхад байлаа шvv дээ.

-Гэхдээ л та тэдний дараагийн vеийн жvжигчдийн нэг биз дээ?

-Тийм ээ, vнэн. Тэдний дараах vе бол театрт нэгэн vеийн шинэ залуу жvжигчин, найруулагчид орж ирсэн юм. Тэдний нэг нь би яах аргагvй мєн.

-Тантай хамт театр хэн, хэн орж байсан юм бэ?

-Найруулагч Б.Мєнхдорж, Г.Доржсамбуу, жvжигчин С.Дамдин, Г.Мягмарнаран, З.Жарантав, Н.Сувд, О.Норолхоо гээд бид театрын гурав дахь vеийн уран бvтээлчид болж байлаа.

-Мэргэжлийн уран бvтээлч болох зам тань тийм ч амар, дардан, шулуун байгаагvй нь мэдээж. Анх урлагт хєл тавьж байсан vеэ дурсахад ямар бодол тєрдєг вэ?

-Vнэхээр амар, хялбар байгаагvй ээ. Одоо эргээд санахад их сайхан байдаг. Хvvхэд байхад манай гэр Соёлын ордонтой их ойрхон байсан юм. Нэг єдєр найзтайгаа мотоциклийн ард суугаад Соёлын ордон дээр яваад очлоо. Орсон чинь тайзан дээр нэг хvvхэн дуулж байна.

-Их сургуульд элсэх шалгалтаа єгч байгаа нь тэр vv?

-Тийм ээ. Дараа нь миний нэрийг дуудаж, би тайзан дээр гарлаа. Шvлэг уншиж чадах уу гэж байна. Чадна гэж хэлээд Аргалын утаа боргилсон малчны гэрт тєрсєн би... гээд л vгээ мартаад таг болчихсон.

-Яагаад тэр вэ, сандраад уу?

-Мэдээж шvv дээ.

-Хєгжилтэй юм аа. Тэгээд юу болсон бэ?

-Тэр vед залуучуудын дуулж хит болж байсан “Шєнийн бороо” гэдэг том дууг дууллаа. Vзэгчид инээгээд л байна. Тэгж байтал этюд хийнэ ээ, цаашаа ороод байж байгаад гараад ир гэдэг юм байна. Ээж чинь vхчихэж яана аа гэлээ шvv. Би vнэн голоосоо “Vгvй байх аа, ээж ажилдаа явсан” гэхэд танхим дvvрэн инээд боллоо. Би ч инээлээ. Тэгсэн шалгалт авч байсан эгч “Ээж чинь vхчихсэн гэж байхад яахаараа инээгээд байдаг билээ” гэхэд гэнэтхэн айгаад уйлчихсан. Ингэж л би УБДС-ийн Кино драмын ангид орох анхныхаа шалгалтыг єгч байлаа шvv дээ.

-Vнэхээр хєгжилтэй хэрнээ сайхан тvvх юм. Танаас шалгалт авч байсан тэр эмэгтэй таны багш болсон гэх юм билээ. Энэ vнэн vv?

-Тийм ээ. Надаас анхны минь шалгалтыг авсан єнєєх гоё эгч бол Монгол Улсын гавьяат жvжигчин Є.Ренцэнноров гэдэг vзэгч тvмэн, урлагийнхандаа гайхагдсан, сор болсон хvн байсан. Энэ хvний инээмсэглэсэн сайхан нvдэнд нь би єртєж жvжигчин болсондоо багшдаа залбирч явдаг.

-Ингэхэд хэдэн онд болсон явдал вэ?

-1967 он шvv дээ. Анх удаа конкурс гэж их, дээд сургуулийн элсэлтийн шалгалж эхэлж, Улаанбаатар хотод ирж шалгалт єгдєг байлаа. УБДС дээр гурван єдєр шалгалт єгч, хорин хэдvvлээ нэг ангид орсон. Дээд мэргэжилтэй найруулагч, жvжигчин бэлтгэх гурав дахь элсэлт нь манай ангийнхан байсан юм.

-Оюутан ахуйн цаг адал явдлаар дvvрэн єнгєрдєг. Эргээд бодоход дэндvv богино хугацаа шиг санагддаг. Дєрвєн жил бол шуураад л єнгєрсєн байх даа?

-Тэгэлгvй яах вэ. Батсvмбэрийн сангийн аж ахуйд очиж хадлан хадаж, би тогооч хийж ингэж л оюутан ахуй цаг минь эхэлсэн дээ. Манай ангид урлагийн салбарт ажиллаж байсан ахмад хvмvvс, 10 жилээ тєгссєн хvvхдvvд хуваарилагдаж оюутны дєрвєн жил хєгжилтэй, хєєртэй, содон зvйлээр дvvрэн єнгєрсєн. Баяртайгаараа инээлдсээр ахмад нэгэн нь залуусаа даган хєгжиж, залуус нь ахмадуудаа даган ухаан сууж, 1971 онд сургуулиа тєгссєн дєє.

-1971 он гэхээр та их сургуулиа дєнгєж тєгсєєд л театрт очсон байх нь?

-Уг нь би сургуулиа тєгсєєд гэртээ харина гэж бодож байсан.

-Тийм гэж vv. Тэгээд яаж яваад театрт жvжигчнээр орчихсон юм бэ?

-Соёлын яам дээр биднийг хэрэгцээтэй газар нь хуваарилсан. Намайг Улсын драмын эрдмийн театрт хуваарилсан. Ингээд Б.Цэцэгбалжид агсан, Ё.Гантємєр, Ж.Батбаяр бид дєрєв их театрын vvдээр алхаж орсноор миний урлагт зvтгэн ажиллаж, амьдарч яваа 40 гаруй жилийн зам мєр маань эхэлсэн юм.

-Єєрийн тань хэлснээр та vнэхээр азтай бас хувьтай хvн юм. Одоо бол дєнгєж их сургуулиа тєгсєєд театрт орж, ажиллана гэдэг ховор шvv?

-Vнэн шvv дээ. Vнэхээр би азтай, хувьтай эмэгтэй.

-Андуураагvй бол театрт ороод авсан анхны дvр тань Д.Намдагийн “Жаргалт эх Оролмаа”-гийн Хvvхнээ байх аа?

-Тийм ээ, миний сэтгэлд одоо ч байдаг энэ дvрээрээ би дипломоо хамгаалсан. Миний дvр уйлж эхлээд тєгсгєлд нь бас л уйлж ордог байж билээ. Тэр vед Д.Намдаг гуай жvжгийнхээ талаар их сайхан яриа хийнэ. Жvжигчдэд ёстой л нэг ой ухаанд нь ортол ярьж єгнє. Том, том жvжигчид Д.Намдаг гуайтай санал, сэтгэгдлээ солилцож ярилцана. Нэг єдєр зориг орж Д.Намдаг гуайгаас “Би энэ жvжгийн эхлэл, тєгсгєлд нь ордог. Гэтэл хоёуланд нь л уйлах юм” гэж асууж билээ.

-Тэр том хvн танд юу гэж хариулсан бэ?

-“Энэ жvжигт жинхэнэ шинэ цагийн, шинэ хvний дvр бол чи л байгаа юм. Чамаас энэ шинэ засаг тєр эхэлж байгаа. Тэгэхээр чи хуучин бурангуй нийгмийн ч тєлєєлєл, шинэ цагийн ч тєлєєлєл. Ингээд л уялдаа холбоог нь бодоод уйлаад байж дээ” гэсэн.

-Тvvнээс хойш та их олон жvжиг, кинонд тоглосон шvv дээ?

-Тийм ээ, энэ цаг мєчєєс л би жvжигт тоглох сайхан хэрнээ дvр бvтээх хэцvv бэрх, ухаан зардаг ажил гэдгийг ойлгосон. Бие сэтгэлээ зориулсан 40 гаруй жилийнхээ хугацаанд дэлхийн сонгодог болон єєрийн орны нэрт зохиолчдын 60 гаруй жvжигт тоглосон. Ингэх бvртээ алдаж онож, магтуулж шvvмжлvvлж, уйлж дуулж Б.Тунгалаг гэх бие хvн болон тєлєвшсєн. Нийгмийн ороо бусгаа vед театрынхаа тєлєє ажиллаж, одоо Монголын урлагийн ажилчдын холбооны гvйцэтгэх захирлын албыг хашиж, урлагтаа хоёргvй сэтгэлээр зvтгэж явна даа.

-Харин сvvлийн vед сайхан ээж, эмээгийн дvр л бvтээж байгаа харагддаг боллоо?

-Намайг анх урлагт хєл тавьж байхад Ардын жvжигчин Долгорсvрэн гуай хэлж байсан юм. Тэр vг одоо ч санаанаас гардаггvй.

-Ямар vг хэлсэн болох­­оороо єнєєг хэр нь санаанаас тань гардаггvй билээ?

-“Жvжигчин болно гэдэг хэцvv шvv дээ, охин минь. Их л хvнд, бас нас богинотой ажил даа” гэж.

-Нас богинотой ажил гэдгийг яг ямар утгаар нь хэлээд байна вэ. Та одоо ч гэсэн урлагт зvтгэж л явна шvv дээ?

-Уран бvтээлч хvн ид хийж бvтээх залуу насандаа л олон сайхан дvр бvтээдэг. Тvvнээс хойш бол нэртэй, нэргvй ээж, эмээгийн л дvрд тоглодог юм байна. Тухайн vед Ардын жvжигчин Долгорсvрэн гуайн хэлсэн vгийг яг л чам шиг ойлгоогvй явж. Тэгсэн ийм л vнэн vг байж л дээ.

-Одоо л ойлгож байх шиг байна. Гэхдээ таны тоглосон жvжиг, киног харахаар ихэвчлэн уян зєєлєн эмэгтэйн дvр бvтээсэн байх юм?

-Жvжигчин хvний амбалог гэж байдаг. Чиний хэлснээр найруулагчид намайг ихэвчлэн уян зєєлєн эмэгтэйн дvрд тоглуулдаг. Энэ олон жил урлагт зvтгэхдээ уйлж, унжсан олон ч кино, жvжигт тоглосон доо. Харин одоо кино зохиол уншихаар нэр байхгvй “Ээж” гээд л биччихсэн байх юм.

-Туниад байгаа юм уу даа?

-Гэхдээ яах вэ дээ. Ээж болгон адилгvй юм чинь. Болж л байна.

-Тэгэлгvй яах вэ. Гэхдээ уран бvтээлч, жvжигчин хvний хувьд нэг ийм дvр бvтээчих юмсан гэх нууцхан бодол бий л биз дээ?

-Жvжигчин хvнд тоглохыг хvссэн олон дvр байлгvй яах вэ. Одоо ч мєрєєдлєєр дvvрэн vлдэж дээ. Нас ахиад ирэхээр санаанаас цаашгvй болдог юм байна шvv дээ.

-Таныг алдарт “Ромео Жульетта”-гийн Єрлєг эхийн дvрд тоглохыг хvсдэг байсан гэж сонссон юм байна?

-Тийм ээ, vнэн. Залуу байхдаа бас алдарт “Гамлет”-ийн Офеллад тоглохыг мєрєєддєг байлаа. Даанч намайг театраас гарснаас хойш эдгээр жvжиг тайзнаа амилсан.

-Харамсалтай юм аа. Хэрэв театртаа байсан бол мєрєєдлийнхєє талыг нь ч гэсэн биелvvлэх байж шvv дээ?

-Магадгvй ээ.

-Ингэхэд таныг Архангай аймгийн Хайрхан суманд тєрж, єссєн гэдгийг мэдэх юм байна?

-Манай Архангай их сайхан аймаг шvv дээ. Арын сайхан хангай гэж Монголдоо нэртэй, тамгатай сайхан нутаг. Хэзээний мал сvрэг, идээ цагаагаар баялаг. Байгалийн зvй тогтлын хувьд ч гэсэн хангай, говь хосолсон. Ийм сайхан нутагт тєрж, єссєндєє баярладаг. Нутгаараа, тэр тусмаа Хайрхан сумынхаа зон олноор бахархаж явдаг даа.

-Та нэг бус удаа “Хvний єсч єндийсєн нутаг гэдэг яах аргагvй єєрийнх нь хvн болох ноён, нурууг нь босгож єгдєг юм байна” гэж ярьсан байна лээ?

-Vнэн шvv дээ. Тэр сайхан ард тvмний дотроос л бид чинь хvн болж, босч єндийж ирдэг юм байна гэдгийг хvн их хожуу ухаарч, ойлгодог юм байна. Залуу нас гэдэг энэ тэрийг бодохгvй, ийш тийшээ гуйвахгvй хийсээд л єнгєрдєг юм байна шvv дээ.

-Vнэхээр сайхан хэллээ. Харин таны vеийн хvvхдvvд ихэвчлэн хурга ишиг хариулж, тугал эргvvлж єссєн байдаг юм билээ?

-Хvvхэд нас маань холбоо хоёр нуур, Хайрхан уулын бэлд єнгєрчээ. Тэр л уулынхаа хормойгоор гvйж єссєн байх юм. Миний vеийнхэн бvгд л тийм байсан. Нутгийнхаа зvлгэн дээр хєл нvцгэн гvйж, хурга ишиг эргvvлж явсан минь одоо зєвхєн дурсамж л болж. Хvний єсч, єндийсєн нутаг гэдэг ямар сайхан юм бэ. Нас ахих тусам нутгийн минь сайн сайхан нь улам л торойн харагддаг юм байна. Ингэж л бодож сууна даа.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.