Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд хуралдаан даргалагч Р.Гончигдорж Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдэд танилцуулсан юм.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж Өргөдлийн байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулах, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхоролыг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулахаар уг тогтоолд заажээ. Тогтоолыг гишүүдэд уншиж танилцуулснаар батлагдсанд тооцогдох хуулийн заалттай. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.