Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын гаргасан өргөдөл
Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өргөдөл гаргасан байна.

Түүний өргөдөлд,

Би гэмт хэрэг үйлдээгүй, мөрдөн байцаалтын шатанд, эсхүл шүүхийн шатанд энэ нь үнэн мөнөөр тогтоогдоно гэдэгт итгэлтэй байгаа боловч энэ бүхэн нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан багагүй цаг хугацаа шаардах нь ойлгомжтой боллоо.

Монголын ард түмний эрүүл энхийн манаанд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, нойр хоол, биеийн амрыг умартан нэг ч гэсэн өвчтөний амь насыг аврахын төлөө тэмцэж байгаа олон мянган эмч, сувилагч нарынхаа нуруун дээрээ тээж яваа эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар доголдох, салбарын нэр хүнд бага ч гэсэн сэвтэхийг би хувьдаа хүлээн зөвшөөрч  чадахгүй байна.

Иймд өөрийн хүсэлтээр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу.
Надад итгэл хүлээлгэн Эрүүл мэнд, спортын салбарыг хариуцуулахаар нэр дэвшүүлсэн “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-дээ, ийнхүү нэр дэвшиснийг маань дэмжиж хамтран ажилласан УИХ болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт гүн талархаж байгаагаа илэрхийлье.

Гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэдгээ Монгол Улсын Шүүхээр тогтоолгож цагаадсаны дараа та бүхэнтэйгээ нэр цэвэр, нүүр бардам дахин уулзана гэдэгт итгэж байна” гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-11-22 11:28:01
    Iim hun eruul mendiin said baisan yum bol ch mongoliin eruul mend emnelgiin uilchilgee iim tuvshind baih n argagui l yum bna daa. Ene novshiig caazlaach.
  • Арго 2015-11-09 01:23:35
    Ах нь /Энхээ ах нь/ хээр алаг бол дүү нь шийр алаг
  • zochin 2015-11-07 05:43:39
    baahan idej uuj zavaarchihaad bulhai ni ilreheeeree alban tushaal ene tereesee tatgalzaj baigaa dur uzuulj tenegtej baidag argagui enhbayriin teneg usan tolgoi ...
  • иргэн 2015-11-07 03:59:14
    болж л байна харье чөлөөлөөд өгөөч энэ хүнийг
  • busgui.mn 2015-11-07 02:19:21
    yana daa ene salbar huurhii
  •  2015-11-07 01:54:00
    хөөрхий
  • Үнэн 2015-11-06 14:54:42
    Авилгалын загалмайлсан эцэг Н.Энхбаярын хажууд байгаа ямар ч хүн бөөрнөөсөө ягаарч авилгалын загалмайлуулсан хүү болно.
  • enhiiin tsagaan tagtaa  2015-11-06 11:02:23
    huts
  • Зочин 2015-11-06 10:36:18
    Энхийн цагаан тагтаа болох гээд ядчих юм аа. Зайсангийн газрыг яаж зарсныг чинь мэдэж л байгаа шүү. 4 р төрөхийн тендер ч гэсэн холбоотой л гээд байна. Үнэн шүү...