Г.Шийлэгдамба огцрох өргөдлөө Ерөнхий сайдад хүргүүлжээ
Өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба өмгөөлөгчөөрөө дамжуулан сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн  байна. Энэ асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, орны хүнийг нь томилох асуудлыг хэлэлцэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа мөн өгөхөөр болсон гэх мэдээлэл байна. 

Ямартай ч Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Мөнхтөр 17:00 цагаас хэвлэлийн хурал хийж, Г.Шийлэгдамба сайдын асуудлаар мэдээлэл өгөхөөр болсон байна.
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.