Ерөнхий сайдын төсвөөс  5 саяас дээш дүнтэй гүйлгээ гардаггүй
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүд сошиал ертөнцөд идэвхтэй байр сууриа илэрхийлдэг Б.Цогтгэрэл өнгөрсөн сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлээгүй хэмээн шалгуулах хүсэлтээ өгч байсан юм.

Тодруулбал Шилэн дансны тухай хуульд зааснаар ААН-үүд таван саяас дээш хийсэн орлого, зарлагын гүйлгээ бүрээ www.shilendans.gov.mn сайтад  цаг тухай бүрт нь нийтэлж байх ёстой ч Ерөнхий сайдын хариуцан ажилладаг Ерөнхий сайдын төсөв, Засгийн газрын нөөц сангийн мэдээллүүдийг 2015 оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар нэг ч оруулаагүй аж.Иймд Б.Цогтгэрэл нарын хэсэг хүмүүс АТГ, Үндэсний аудитын газруудад гомдол гаргасан байдаг.

Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ тайлбар хийлээ. Ерөнхий сайдын хариуцан ажилладаг  Ерөнхий сайдын төсөв, Засгийн газрын нөөц сангийн  хөрөнгө зарцуулагддагаараа  зарцуулагдаж байгаа бөгөөд таван саяас дээш үнийн дүнтэй  гүйлгээ хийгддэггүй,  хийгдэж байгаа нь улсын нууцтай холбоотой учир шилэн дансанд мэдээлдэггүй гэлээ.
Өөрөөр хэлбэл Засгийн газрын шилэн дансанд таван саяас дээш үнийн дүнтэй гүйлгээг мэдээлэх боломжгүй юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үнэн юм үнэнээрээ сайхан 2015-11-07 02:45:52
    ЗГ-ын нөөц хөрөнгө гэсэн тусгай данс байгаа. Түүнээс яам, тусгай газруудын нэр дээр гарч байгаа мөнгийг шилэн дансанд "тэнд, тийм юманд, тэдэн төгрөг гээд бичи...
  • Үнэн 2015-11-06 14:57:11
    Гаргасан хуулийн өөдөөс тайлбар тавиад зөрчиж болохгүй. Нуух ёстой Тагнуулын газар дансаа гаргасан биз дээ. Ямар ЕС эхнэртэйгээ шөнө яадгийг нь харуул гэсэн биш...
  • Нараа 2015-11-06 08:34:44
    Юугаа нуудаг бна даа.Нэг л но той доо.Улсаа унатал идэж дээ.