Сургуулиудын цайны газраас гэдэсний эмгэг төрөгч нян илэрчээ
Хүрээ, Олонлог, Олон улсын “И-Эс-Эм” /хуучнаар Эрэл/ сургуулийн хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн хоолны хордлого, хордлогот халдварын шалтгаан, эх уурхайг тогтоох, голомтыг таслан зогсоох зорилгоор НМХГ-ын ЭМБСХХ-ээс ХӨСҮТ-тэй хамтран тандалт судалгаа, хяналт шалгалт хийж ажилласан байна. Хяналтын шалгалтын хүрээнд “Хүрээ” сургуульд бүртгэгдсэн хоолны хордлогын үед 1-5 ангийн 160 сурагч, есөн багшид тандалт судалгаа явуулахад 72 буюу 69 сурагч, гурван багшид, Олон улсын “И-Эс-Эм” бүрэн дунд сургуулийн 105 хүн буюу 98 сурагч, долоон ажилтан хамрагдсанаас 47 хүүхдэд, Олонлог бүрэн дунд сургуульд бүртгэгдсэн хоолны хордлогын үед тандалт судалгаанд хамрагдсан 1-5 ангийн 352 сурагчаас 167 сурагчид эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна.

-ХҮҮХДҮҮДИЙН ХООЛНООС ГЭДЭСНИЙ ЭМГЭГ ТӨРӨГЧ НЯН ИЛЭРСЭН-

Тандалт судалгааны явцад гурван сургуулиас нийт ахуйн болон ундны усны тав, хоолны 16, хүнсний бүтээгдэхүүний 13 дээж авч МХЕГ-ын болон НМХГ-ын нэгдсэн, төв лабораториудад шинжлүүлэн, шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гарган ажиллажээ.Шинжилгээний дүнгээс харахад Хүрээ сургуулийн цайны газарт хийсэн Хөц будаатай шөлөнд bacilluis cereus/1 гр-д/ 7.8*102 , “И-Эс-Эм” бүрэн дунд сургуулиас авсан хоолны дээжийн 4 буюу 57% нь, Олонлог сургуулаас авсан хоолны дээжний 4 буюу 50%-д нь ББЕТ, колиформ 1х102-5.6х102, колиформ

-ЦАЙНЫ ГАЗРЫН АЖИЛТАН НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ БҮРЭН ХАМРАГДААГҮЙ БАЙЖЭЭ-

1. Олонлог сургуулийн цайны газрын хоол үйлдвэрлэлийн технологи, урсгал ажиллагаа стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хоол үйлдвэрлэл, бэлтгэл, угаалгын хэсэг хамт байрладаг, хүнсний зориулалтын агуулахгүй, үдийн цай, үдийн хоол бүрт технологийн картыг боловсруулж, баталж мөрдүүлээгүй, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний баталгаажилт хангалтгүй, Үдийн цайнд нийлүүлсэн сүү, тараг нь гарал үүсэл, ариун цэврийн гэрчилгээгүй, мал амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл, дотоод хяналт тавих журам боловсруулаагүй, дотоод хяналт хийж ажилладаггүй.
Цайны газрын хоёр ажилтан нь эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдаагүй, нян судлалын лабораторигүй эмнэлгээр нян тээгчийн шинжилгээг хуурамчаар бичилт хийлгэсэн.

2. Хоолны хордлого, хордлогот халдвар бүртгэгдсэн Олонлог, И-Эс-Эм, Хүрээ сургуулиудын хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эд зүйлс, багаж тоног төхөөрөмж, ангиудын ус цэвэршүүлэх төхөөрөмжийн цорго, аяга хэрэгсэл бүхий нийт 80 цэгээс авсан эрүүл зүйн бичил амь судлалын арчдас шинжилгээгээр 53 буюу 66,2 хувьд нь Enterobacter, E.coli илэрсэн нь сургуулиудын цайны газарт ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийн мөрдөлт хангалтгүй байгааг харуулж байна.

3. Хүрээ дунд сургуулийн цайны газрын ажлын байр нь зураг төслийн дагуу баригдаагүй, халуун боловсруулалт, угаалга, бэлтгэл, агуулах, ажилчдын хувцас солих хэсэг 1 дор зохион байгуулагдсан. Хоол бүрт жор, технологийн картыг боловсруулан баталж, мөрдөж ажилладаггүй, хоол үйлдвэрлэлд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоож, бүртгэл хөтлөөгүй, мах болон будаагаа чанаж болгон тасалгааны температурт хонуулсан бүтээгдэхүүнээр хоол үйлдвэрлэсэн, түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтийн гарал үүсэл, дагалдах бичиг баримт, баталгаажилтгүй, гарал үүслээр нь ангилан хаяглаж хадгалдаггүй, бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түүхий эдийг тус тусад нь зориулалтын хөргөх төхөөрөмжинд хадгалдаггүй, температурыг хянаж бүртгэл хөтөлдөггүй, ажлын байрны өдөр тутмын угаалга, цэвэрлэгээг графикийн дагуу тогтмол хийдэггүй, бүртгэл хөтлөөгүй, тоног төхөөрөмжийн бүх хэсэгт жигд хүрч цэвэрлэх боломжоор хангагдаагүй, цэвэрлээгүй, хяналт тавьдаггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

4.  Олон улсын “И-Эс-Эм” бүрэн дунд сургуулийн цайны газар нь хоол бүрт жор, технологийн картыг боловсруулаагүй, хоолны дээжийг заавар журмын дагуу авдаггүй, хоол үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хоол амтлагчууд нь хаяг шошгын зөрчилтэй, зарим нэрийн түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний баталгаажилтгүй, багш, ажилтнууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаагүй зэрэг зөрчил илэрлээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • eej 2015-11-08 15:08:53
    MXEG hezee hoino hudlaa dur esgeed medeelelnhiih yum. Ali ert hordood edgeed duussan yum bish u
  • zochin 2015-11-06 08:03:58
    Ulsiin surguuliin huuhdiin gedes uvduhuur iim haniad bgaa gej yarih huviinh uvduhuur surguuliin huuhed uvduhuur uur bh yum daa.