Г.Шийлэгдамба сайдад эрүүгийн  хэрэг үүсгэжээ
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг лхагва гарагт АТГ-аас жолооч туслахынх нь хамт баривчлаад байсан юм. Харин өчигдөр МАХН-аас мэдээлэл хийж улс төрийн зорилгоор хэлмэгдүүллээ. Үүний ард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаа  хэмээн мэдэгдсэн юм.  Харин АТГ-аас энэ баривчилгааны талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа. Тэгвэл Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 268 дугаар зүйлд зааснаар сэжигтнээр татан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл байна. 

Энэхүү зүйл ангид “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хангай 2015-11-08 10:49:46
    Согтуу архичин саад нэртэй шалиг новшид 50 жил ч багадахаар луйвар хийсэн . Пиндийсэн хулгайч язрах шахсан гахай
  • ZOCHIN 2015-11-07 13:37:37
    SHARAVDORJIIG BARIACHEE AVGAITAGA NIILJ ZELEE TULEHGUI ZUGTAAJ ARD TUMNIIG HOHIROOL BNA GEEDL GARAAD BAIHIIN
  • Tsetsegee 2015-11-06 15:57:08
    Ene yaam udvalaas bolson shuu am ni angalzaj bsan baihdaa uu ch hiigeegui shuu
  • Zochin 2015-11-06 10:33:20
    Mongo idsen bol Hatuu arga hemjee awch awilagchidiig hashraa
  • ene muu 2015-11-06 07:53:39
    hugiin novsh
  • r 2015-11-06 06:44:52
    hen ni unen yariad bgaag medeh yum algaa.