Ажилгүй иргэдийн тоо 7.2 хувиар буурчээ
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо аравдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар буурч, 31 мянга 526 болсон гэж Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс мэдээллээ. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд энэ оны эхний арван сарын байдлаар нийт 98.6 мянган ажилгүй иргэн нэмэгдсэн. Үүний 34.9 мянга нь шинээр бүртгүүлж, 63.6 мянга нь мэдээллээ шинэчилж, идэвхгүй төлөвөөс идэвхтэйд шилжжээ.

Харин идэвхтэй төлөвөөс 104 мянган иргэн хасагдсан байна. Үүнээс 83.1 мянга нь идэвхгүйн улмаас хасагдсан бол 20.9 мянган иргэн нь ажилд зуучлагдан орсон байна. Насны бүлгээр нь үзвэл улсын хэмжээнд нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 64 хувийг 15-34 насны иргэд эзэлж байна гэж Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Солонгот Балдан 2015-11-06 06:19:15
    Ажигүй хүмүүс багасгаад байвал ард түмэн баярлана шүү дээ.
  • Монгол хүү 2015-11-06 05:12:27
    МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭР ДААЖИГНААД БАЙГАА ЮМ УУ ХААШАА ЮМ БЭ, АЖИЛГҮЙ ХҮМҮҮС ТЭР ТОВЧООНД ЧИНЬ БҮРТГҮҮЛЭЭД МОГОЙ АЛАХАД НЭМЭРГҮЙ ЮМ БАЙНА ГЭЭД ОЧИХОО БАЙСАН ГЭСЭН...
  • наса 2015-11-06 04:47:43
    Яаж ч бодсон ажилгүйдэл буурах уу одоо. Энэ хэдэн тэнэгүүдийг төрийн албанаас зайлуулах юмсан. Эсвэл цомхтго. Худлаа мэдээ гаргадаг ажил хийдэг газар хэнд хэрэг...