Орчин үеийн  номын сантай боллоо
АШУҮИС номын сангийн шинэ байртай боллоо. 150,000 гаруй номтой эл өргөөнд АШУҮИС-ийн харьяа таван сургуулийн  оюутан, судлаач, багш нарт 718 суудал бүхий 6 уншлагын танхим, 50 компьютертэй интернет өрөө, 17 суудал бүхий цахим номын сан, 56 суудал бүхий эрдэм шинжилгээний танхим, 42 суудалтай гадаад уншлагын танхим, 46 суудалтай тогтмол хэвлэлийн танхимаар  үйлчлэх юм.  

Хэрэглэгчдэд ая тухтай, бие даан суралцах орчин нөхцөл бүрдүүлэх энэхүү номын шинэ өргөөг нийт 3,2 тэрбум төгрөгөөр нэг жилийн хугацаанд барьж ажиглалтад оруулжээ.

Орчин үеийн их сургуулийг номын сангүйгээр төсөөлөх аргаггүй аргагүй юм. “Мэдлэгийн нийгэм ирж байна” хэмээн үргэлж сануулж байдаг салбарын сайд Л.Гантөмөр  их сургуулиуд бол мэдлэг үйлдвэрлэдэг газар гэдгийг ч хэлдэг. Энэ утгаараа   улс орны хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөө мэдлэг бүтээж, мэдлэгийг суралцаж байгаа оюутан, багш, эрдэмтэн докторуудад мэдлэг үйлдвэрлэх боломж нөхцлийг бүрдүүлэх ажлыг үргэлж дэмжиж ажилладаг. Энэ удаа номын сангийн барилгад зориулж БСШУ-ны сайд өөрийн багцаас 2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Nomiin sangyyd mas chyhal!!! 2016-03-02 13:35:27
    yalanguya orchin chagiin syrgaltyyd dizian ni nebtersen Nomiin sangyyd mas heregtei!!!bid hyneen hymyyjyylej nomtoi neherlehed nomiin san sig heregtei yum alga ...
  • jervis 2015-11-06 07:07:17
    Setgel sergeeesen medee!!!
  • Солонгот Балдан 2015-11-06 06:10:10
    "Ном бол ертөнцийг харах цонх мөн" гэж оросын суут зохиолч М.Н.ГОГОЛЬ хэсэн байдаг. Оюутан залуус чухал номоо сонгож уншиж байх хэрэгтэй.
  • Зочин 2015-11-06 03:35:47
    барилгын үнэ ч хаданд гарчээ, номын сангийн барилга 3,2 тэрбум, хааны ордон л ийм үнэтэй баригддаг байх даа, дан үнэт чулуугаар барьсан юм болов уу