Урьдчилсан дүнгээр ургацын 30 хувийг алдаад байна
Ургац хураалтын ажил үндсэндээ дуусаж байна. Энэ онд улсын хэмжээнд 512 мянган га-д тариалалт хийсэн байна.
Ингэхдээ 360 мянган га-д  улаан буудай, 12.9 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо тарьсан байна. Харин 78.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал тарьсан байна. Ийм хэмжээний тариалалт хийгээд  ургац хураалтын  үеэр хичнээн  тонн үр тариа авахаа мэдээж мэдээлж тооцоолж гаргасан байдаг.

Урьдчилсан байдлаар 400 мянган тонн улаан буудай 117 мянган тонн төмс, 75 мянган тонн хүнсний ногоо хураахаар тооцоо гаргажээ. Түүнчлэн 28 мянган тонн тосны ургамал, 53 мянган тонн  малын тэжээлийн ургамал хураан авах урьдчилсан баланс гаргасан байна. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээгээр 278 мянган га талбайгаас 200 мянган тонн буудай  хураан авахаар болжээ. 

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас энэ сарын 20 гэхэд ургацын нэгдсэн тайлан мэдээг гаргах юм. Энэ жил тариалангийн бүс нутгаар ган гачиг ихтэй байсан тул ургацын нэлээдгүй хувийг алдах таамаг байсан. “Газар тариалан” холбооныхон энэ жил ургацын 70 хувийг ч алдаж мэднэ  хэмээн мэдэгдээд салбар яамыг буруутгаж байсан бол Р.Бурмаа сайд ургацын 30-40 хувийг алдах төлөвтэй гэж байсан юм. Тэгвэл урьдчилсан байдлаар ургацын 30 хувийг алдаад байгаа аж. 

Нэгдсэн дүн мэдээ гарахаар  манай улс энэ жил ургацынхаа хэдэн хувийг алдсан нь тодорхой болох юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.