Өмхий, угаар хоёроо ялах уу
НИТХ-ын дарга Д.Баттулга нүүрс боловсруулах, утаагүй түлш үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзсан. Тус компани “Нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр”-ийн төслийг хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд уг түлшийг нийслэлд боловсруулахад хамтран ажиллахыг Д.Баттулга даргаас хүссэн байна. Хариуд нь эрхэм дарга “утаагүй түлш нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж, бодит ажил болж чадвал түлшийг борлуулахад дэмжлэг үзүүлж, түлш борлуулах цэг байгуулж дэмжиж ажиллана” гэсэн юм байх.
 
Хэдийгээр энэ нь утааны асуудалгүй, цэвэр агаартай хот болох мэт сайхан сонсогдож буй ч цаад утгаараа үе, үеийн хотын удирдлагуудын “мөнгө угаах” арга хэрэгсэл болсон учраас иргэдэд үр дүнгээ өгөхгүй гэдэг нь тодорхой. Ер нь ч цаашдаа нийслэлийн өмхий үнэр, утааны угаар хоёрыг ялан дйилэх хүсэлтэй гэхээсээ илүү бэлтэй, иргэний зоригтой аавын хүү гарч ирдэггүй л юм бол ямар тэнэг нөхөр “мөнгөний машинаа” эвдэж, хотыг цэвэр агаартай болгох вэ дээ. Тиймээс л НИТХ-ын даргын “утаагүй түлш нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулна” гэдэг үг ажлынх нь эхлэл, зорилгыг тодорхойлоод өгөх шиг л боллоо.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-07 01:25:34
    УТААН ДЭЭР ӨМХИЙ НЭМЭГДЦЭН. ИНГЭЖ ТАРТАГТАА ТУЛАХ ГЭЖ МОНГОЛ МИНЬ