Зэвсэг үйлдвэрлэгчдийг баривчилжээ
Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай хэрэгтэй тэмцэх хэлтсээс үйлдвэрийн бус аргаар галт зэвсгийн сумыг олон тоогоор үйлдвэрлэдэг бүлэг этгээдийг илрүүлжэ. Хэд хэдэн газар явуулсан нэгжлэгийн үеэр байлдааны зориулалттай галт зэвсэг болон 14 ширхэг ангийн буу, галт зэвсэг, сум угсрагч багаж, төрөл бүрийн сум угсрах зориулалт бүхий багажны хошуу, хонгио 2000 ширхэг, сумны хошуу 1900 ширхэг, тэслэгч бялт 5000 ширхэг, их хэмжээний дарь олон тооны сум хураан авсан байна.
 
Мөн бүлэг этгээд нь хууль бусаар бууны хэлбэр, загвар, зориулалт өөрчлөх, гол төмрийн калибрыг өөрчлөх, өөр буунд угсрах хууль бус үйл ажиллагааг ч явуулж байсан гэж цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээллээ. Гэмт этгээдүүд эд зүйлээ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлдэг байжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 185 дугаар зүйл, 188 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Зохион байгуулалттай тэмцэх хэлтэст шалгаж байна.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Б.Батбаатар 2015-11-06 16:32:15
    Хууль зөрчиж зэвсэг үйлдвэрлэсэн нь буруу.Гэвч ямар зориулалтаар гэдэг нь чухал.Бид ертөнцийг төвхөнүүлэхдээ өөрсадөө зэвсэгээ үйлдвэрлээ байсан юм шүү.Авъяаста...
  • уулын өвгөн 2015-11-06 08:44:58
    Яагаад хүйтэн зэвсэг хийх боловоо. Зэвсэг эзнээ отно гэсэн ардын үг байдаг юмдаа.
  • Солонгот Балдан 2015-11-06 06:35:17
    Монгол хүн дэндүү ухаалаг,зохион бүтээх авъяастай ч зэвсэг бүтээхэд зориусан нь их сэжигтэй байна. Цаанаа захиалгатай байж магадгүй.
  • аө 2015-11-06 05:03:30
    нэг л өдөр энэ буу зэвсэг чинь бидний эсрэг болно шүү. сайн байн
  • teneguud  2015-11-06 03:43:33
    ene ch demjih zuiliin neg baina daa, yagaad buh yumaa gadnaas avah yostoi gej.