Өршөөгдсөн ялтнуудыг өнөөдөр гэрт нь хүргэнэ
ШШГЕГ-ын харьяа орон нутаг дахь шийдвэр гүйцэтгэх албадууд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар хорихоос өөр төрлийн ялтай 683 ялтны материалыг өршөөлд хамруулахаар харьяа прокурорт хүргүүлжээ. Орон нутгийн хэмжээнд 683 ялтны асуудал шүүхээр шийдвэрлэгдэхээр байгаа ба ялтнуудыг хорихоос өөр төрлийн ялаас өршөөн хэлтрүүлсний дараа 560 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх, 500-аад хүний хилийн хоригийг цуцалжээ.
 
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг сэргээх, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилсэн болон хураасан хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээлгэх талаар холбогдох газруудад албн бичиг хүргүүлэх ажлыг ШШГЕГ-ын харьяа Шийдвэр гүйцэтгэх”газраас зохион байгуулан ажиллаж байгаа аж.
 
Тэгвэл өчигдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих ангиудад ял эдэлж буй хоригдлууд суллагдсан байна. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хонхорт байрлах баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангийн 55, чанга дэглэмтэй 409 дүгээр ангид хүмүүжиж байсан 125 ялтан шүүхийн тогтоол сонсчээ.
 
Харин хуулийн хэрэгжилтийг хангахын тулд хоригдлуудыг суллах тул хөдөө, орон нутагт хүмүүжиж байгаа хоригдлууд ч суллагдаж байгаа аж. Нийслэлийн нутаг дэвсгэрт болон ойролцоох хорих ангиудын хүмүүжигчдийг Зайсан дахь хорих ангид нэгтгэн өнөөдөр гэрт нь хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.