Халхголын асуудлаар үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандахаар болжээ
УИХ-ын хаврын чуулганаар Халхголд ХАА-н чөлөөт бүс байгуулах 75 дугаар тогтоолын төслийг баталсан билээ. Энэ цагаас нутгийн иргэд болоод байгаль орчны төлөөх иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцлээ илэрхийлэх болсон.  Ингээд тэдний тэмцэл  хот хөдөөгүй болж, өдөр бүр жагсаал цуглаан хийж байгаа юм.

Харин албаныхан чөлөөт бүс байгуулах нь эдийн засгийн өндөр үр ашигтай хэмээх тайлбарыг хийж  байгаа. Ямартай ч талуудын тэмцэл одоо хэр нь үргэлжилж Халхголд чөлөөт бүс байгуулах ажил гацаад байгаа. Тэгвэл өнөөдөр нутгийн иргэдийн төлөөлөл уг асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандахаар болсон талаараа мэдээлэл хийх юм байна.

Тэдний үзэж буйгаар  Халхголд чөлөөт бүс байгуулбал тэнд ажиллах БНХАУ-ын иргэдийг олноор оруулж ирэхээр байгаа. Харин энэ нь Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг хэмээн үзэж  байгаа юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-11-06 19:53:12
    Uls oron ur shirendee barigdaad dampuurch baihad Elbegdorj show-nii zorilgoor ulsiin 350 terbum tugru zartsuulan ene hurlig zohion baiguulj baina. Uls oron daya...
    155.70.39.45
    Мэдэгдсэн Хариулах
  •  2015-11-06 03:58:58
    Тэнэглэж ханахгүй юм аа. Чөлөөт бүс хэрэгтэй шүү.
    202.9.40.247
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-06 03:12:36
    Монголын төрийг Монгол хүн удирдаж байгаа гэхэд би гайхаж байна, муу хэлээд байсан социализмын үед ийм зүйл болж байсныг санахгүй л байна
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2015-11-06 02:01:18
    гадаадад монгол хүн манайх шиг дураар аа газар нутгаар нь "тоглож" яг харагдаач. энэ юү хэлээд байна-манай төр засаг харийн улсын бодлог хэрэгжүүлж байна.
    202.131.230.238
    Мэдэгдсэн Хариулах
  • Гөлөг 2015-11-06 01:11:56
    Бурмаа нөгөө газар нутгаа өгсөн байсан гээд байгаа чинь тэр ондоо цуцлагдсан юм билээ. Сайд хүний байр суурьтай баймаар даа. Халх голоо хамгаалах нь зөв. Тэмцэц...
    122.201.21.149
    Мэдэгдсэн Хариулах