Шатахууны үнэ нэмэх эсэх нь УИХ-аас шалтгаална
УИХ-ын нэгдсэн чуулганаар 2016 оны төсвийг хэлэлцэж буй. Эдийн засгийн нөхцөл  байдал хүндэрсэнтэй холбоотойгоор ирэх оны төсөв нэлээд танагдсан байдлаар батлагдах төлөвтэй байгаа. Засгийн газраас Сангийн сайдад орлого нэмэгдүүлж, зарлага багасгасан төсвийн төсөл боловсруулахыг үүрэгдээд байсан. 

Тэгвэл энэ дагуу Сангийн яамныхан ажиллаж ирэх оны төсвийн орлогыг иргэдийн халааснаас нэмэгдүүлэх төсөл  боловсруулсан гэж хэлж болно. Бүх  бараа бүтээгдэхүүний суурь үнэ болсон шатахууны үнэ нэмэгдэх нь бараг тодорхой болж  байгаа юм. Учир нь шатахууны импортын онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр эдгээр өдрүүдэд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ нь  мэдээж шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд таалагдахгүй нь ойлгомжтой. Тэд УИХ-аар энэ төсөл батлагдах л юм бол шууд шатахууны жижиглэнгийн үнэ өсөх нь дамжиггүй. 

Уг нь дэлхийн зас зээл дээрх нефтийн үнэ түүхэнд байгаагүй доод үнэ дээрээ очоод байгаа. Ийм ч учраас олон улсад шатахууны үнэ тогтмол бууралттай байгаа бол манай улсад  буурах нь битгий хэл нэмэгдэж ч магадгүй болоод байна. 

Ирэх оны төсөвт бензинийг тонн тутамд нь 200, дизель түлшийг 300 мянган төгрөгөөр  нэмэх санаачилга гаргасан. Ингэснээр он дуустал 43.5, ирэх оны төсөвт 200 тэрбумыг төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Хэрвээ Засгийн газраас оруулж ирсэн энэ саналыг УИХ олонхоороо дэмжчихвэл  шатахууны үнэ өсөх нь тодорхой болоод байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-11-12 23:25:40
    yag yneen hedhen naimaachid davarch bn shdee Delhii niiteeree benzinii yne byychihaad baihad gantshan mongold nemegdeed baidagn soninl bn sh dee hatyy barih her...
  • zochin 2015-11-12 12:39:15
    beynzeen koloonkiin ezed unheer davarch bna. datvar nemeed nemeed ednart mash ih ashig olj bga. delhiin zah zeeldeer benzeeni une 50aas 60% unchihsan. odoo ed...
  • боль доо 2015-11-07 01:48:05
    ЭНЭ ХЭДЭН БИНЗИНИЙ НАЙМААЧИД ДАВРАХАА БОЛЬ. УЛСЫН МЭДЭЛД АВААЧЭЭ. ЭСВЭЛ БҮГДЭЭ ДУГУЙ УНАЯ.
  • NIK-Petrivis 2015-11-06 08:13:16
    tiim tohioldold AH-yn MT-ees benzin avahgui baih heregtei.
  • zochin 2015-11-06 07:27:46
    tatvariig heveer uldeej ard irgediin nuruun deerh achaallaas huvaaltsah durgui bgaagaa ingej ilerhiilej bgaa um bnldee teserch bolohgui shuu!
  • aaa 2015-11-06 04:24:56
    өдөөд байвал ална шүү
  • зочин 2015-11-06 04:23:04
    АН, энэ засгийн газар дэлхийд байхгүй хамгийн дампуу засгийн газар, гишүүд нь ямарч мэдлэг ур чадвар байхгүй ёстой тэнэгүүдийн цуглуулга
  • үе удмаараа Монголоос зайлмарууд 2015-11-06 03:30:10
    өөр хэлэх үг ч алга. Монголчууд маш тэвчээртэй ард түмэн юм. энэ байдлаар цаашид үргэлжилбэл тэвчээр нь алдагдаж, их л хүчтэй тэсрэх байхдаа.
  • ИРГЭН 2015-11-06 03:22:07
    ХЭДЭН ЮМ ОЛОХ ГЭЖ АРД ТҮМНИЙГ УЛАМ ЯДУУРУУЛЖ УУР БУХИМДЛЫ НЬ ДЭЭД ЦЭГТ НЬ ХҮРГЭХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ?
  • soso 2015-11-06 00:56:14
    ynee nem nem mashinii tatvaraa 2 dahin nemee zamiin achaalal bagasah baih