Нийтийн тээврээр зорчигчдын дамжин суултын талаар мэдээлэл хийнэ
08.30 цагт: "Хөгжлийн бэрхшээл болон сэргээн засах судлалыг хөгжүүлэх нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Эрүүл мэнд, спортын яамны сургалт мэдээллийн Б танхимд болно. 
 
09.00 цагт: ЧД-ийн Онцгой байдлын хэлтэс, Захиргааны хэргийн давж заалдах шатны тамгын газар, Тахарын ерөнхий газар, 10-р тойргийн Нийслэлийн Тахарын алба хамтран Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах тактик сургалт зохион байгуулна.
 
09.00 цагт: Одон орон судлалын "Хүрэлтогоот" цогцолборт МЗЭХ, БСШУЯ-ны хамтран зохион байгуулж буй "Хүрэлтогоот - 2015" семинарын Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар хуралдаан эхэлнэ.
 
09.00 цагт: "Blue sky" зочид буудалд Компанийн удирдлага, хуульч, зөвлөхүүдэд зориулсан арбитрын ажиллагааны тухай суурь ойлголт олгох семинар болно.
 
10.00 цагт: НМХГ-ын хурлын танхимд Олонлог, олон улсын И-Эм-Си бүрэн дунд сургууль дээр гарсан хоолны хордлого, халдвартын дэгдэлтийн үед хийгдсэн тандалт, хяналт шалгалтын талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.
 
10.00 цагт: Нийтийн Тээврийн газраас нийтийн тээврээр зорчигчдын дамжин суултын талаар мэдээлэл хийнэ. /Хаяг: Нийслэлийн Тээврийн газар. Улаанбаатар шилэн банк 11 давхар/
 
10.50 цагт: Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд хөтөлбөрийн хүрээнд  зохион байгуулагдах “Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын эрх зүй ба эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвээр сургагч багш бэлтгэх тусгай хөтөлбөрт сургалт  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын сургалтын танхимд болно.
 
11.00 цагт:  Төрийн өмчийн хорооны дарга асан, Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар “Халх гол” чөлөөт бүсийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж буй талаар "Монгол ньюс" Мэдээллийн төвийн байранд мэдээлэл хийнэ.
 
12.00 цагт: ИЗНН-ын удирдлагууд тус намын байранд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
 
12.30 цагт: Хан-Уул дүүргийн Хөгжлийн холбооноос НИТХ-ын дарга Д.Баттулгын хууль бус үйлдлийн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
13.00 цагт: 2015.11.06-09-ний өдрүүдэд зохиогдох "Монгол Бренд - АСЕМ 2016" үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа "Мишээл Экспо" төвд болно. АСЕМ-ын уулзалтын бүх төрлийн үйлчилгээг Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр бэлтгэх, дотоодын бараа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж, сав баглаа боодол нь олон улсын түвшинд хүрснийг сурталчлах зорилгоор бүх салбарын 120 гаруй үйлдвэрлэгчид оролцоно
 
14.00 цагт:  ГХЯ, МУИС-ийн ОУХНУС хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Ёслолд ГХЯ-ны ТНБД Д.Ганхуяг, ТЗУГ-ын захирал Т.Тэгшжаргал, тус газрын 2-р НБД А.Гэрэлмаа, БТЗГ-ын дэд захирал Д.Баярхүү, Дипломат академийн захирал, ТҮГЭС Х.Бэхбат, МУИС-ийн ОУХНУС-ийн захирал С.Баттулга нар болон хоёр талын бусад албаны хүмүүс оролцоно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.