МАН, МАХН 2016 онд тас тэврэлдэнэ

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Та нар намайг улстөрийн тоглоомын гадна орхино гэж бодож байгаа бол гонжийн жоо шүү” гэдгээ сүүлийн үед тун ч идэвхжүүлж байгаа улстөрийн олон талтай, өнөөдрийн эрх баригчдад халгаатай үйлдлүүдээрээ өдөр ирэх тусам нотлон харуулсаар, нэр хүнд нь ч огцом өсөн нэмэгдсээр явна. Үнэндээ өнөөдрийн Монголын улстөрд тэрбээр аргагүй л яаж ч хяхаж хавчиж, барьж хориод ч дийлдэхгүй нэгэн гэдэг нь туулаад ирсэн зам, ирээдүйд хийж амжуулах монголчуудад хэрэгтэй, бас хэрэггүй улстөрийн тэмцлийнх нь олон ангит сериалаас тодорхой харагдах нь дамжиггүй. Айраг цагаа уух гэж ирээд АН-ын дарга асан Н.Алтанхуягт “Татгалзах аргагүй санал” тавьж 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулж, хотын дарга Э.Бат-Үүлээс эхлээд АН-ын олон  улстөрчийг уйлуулах шахаж байсан нь жилийн өмнөх явдал.

Түүний дараа Н.Алтанхуягийг зүхэгсэд АН-д борооны дараах мөөг шиг л  толгойгоо өндийлгөцгөөсөн.  Харааж зүхсээр намынх нь даргаас ч унагаж дөнгөсөн. Харин жилийн дараа тэрхүү үйлдэлд амаа баригсад олширч, ‘‘Алтанхуягийн түмэн зөв байж” гэх хүн олширч байгаа дуулдсан. Тэгвэл Н.Алтанхуягийг хөнгөхөн тонгорсон МАХН-ын дарга Н.Энхбаярын дараагийн нүүдэл өнөөдрийн АН болон УИХ-ын дарга З.Энхболд дээр төвлөрч ойр ойрхон шадарлах нь олширч байгаа. Гэхдээ аргагүй л зангаргатай улстөрч, улстөрийн наймаалцал хийж хожоо гаргахдаа гаргууд нэгэн гэдгээ Н.Энхбаяр дарга дараагийнхаа гэнэтийн нүүдлээр үргэлжлүүллээ.

Саяхан болсон МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар 2016 оны сонгуульд МАН- тай эвсэл болон оролцох шийдвэрийг хэлэлцжээ. Гэхдээ энэ эгзэгтэй, тун ч эрсдэлтэй санал, санаачлагыг түүнээс өөр хэн ч тийм зоригтой дэвшүүлж чадахгүй. Тэгээд ч үнэн хэрэгтээ “Ардын намын модон тамгыг хэн сийлсэн юм. Би л сийлсэн. Шашин төр хоёрыг хэн хослуулж чадах юм. Би л чадна. Тэгэхээр нам гэдэг чинь би л юм” хэмээн цээжээ дэлддэг Бодоо шиг л өнөөдрийн МАХН гэдэг бол чухамдаа Н.Энхбаяр дарга ганцаараа 80 хувь нь гэдгийг Монголын нийгэм хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. МАХН- ын 80 хувь болсон хүчирхэг бие улстөрч Н.Энхбаяр “Бид МАН-тай нэгдэж 2016 оны сонгуульд оролцон ялалт байгуулж, хамтарсан Засгийн газар байгуулна” хэмээн эргэлт буцалтгүй шийдсэн бололтой. Одоо түүнийг зогсоох хүч Монголын улстөрд байхгүй. Товчхондоо МАН, МАХН-тай эвсэн 2016 оны сонгуульд оролцвол Монголын улстөрийн өнөөдрийн нөхцөл байдал 360 градус эргэх нь ойлгомжтой. 2012 оны сонгуулийн өмнөх жил сүр дуулиантайгаар "өрх тусгаарлаж" байсан МАН болон МАХН-ынхан буцаж нэгдэхээр ярилцаж байгаа нь хэрэгжвэл жинхэнэ бодит хүч болно.

МАН-ын ахмадууд ирэх сонгуульд Н.Энхбаяртай хамтарч оролцохыг уриалсан бичгийг намын удирдлагууддаа гардуулж өгсөн нь түүний бодит хүч, нөлөөг улстөрийн хал үзэж халуун чулуу долоосон ахмадууд хэрхэн үнэлж, дүгнэж байгаагийн нотолгоо мөн. Ингэснээр ирэх сонгуулийн дараагаар УИХ дахь хүчний харьцаа 360 градус эргэж, эвсэл болсон MAH, МАХН олонх болж Засгийн газраа байгуулах, АН болон бусад нам цөөнх болж, сөрөг хүчний дүрээр гарч ирэх магадлал өндөрсөх юм.

2012 оны сонгуулийн өмнөхөн зам замаа хөөсөн MAH, МАХН хоёр буцаж нэгдэх талаар өнгөрсөн жилүүдэд олонтаа яригдаж байсан ч хараахан шийдэлд хүрч чадаагүй. Харин энэ удаа нэгдсэн шийдэлд хүрч сонгуульд хамтарч оролцохоор ярилцаж эхлээд байгааг МАН-ын удирдлагууд хүлээн зөвшөөрөв. Намын нэр солихоос эхлэн үүх, түүх өмч хөрөнгөө булаацалдаж салан тусгаарласан хоёр намыг монголчууд тун удахгүй хамтарсан байдлаар дахин харах нь тодорхой болж байна. Энэхүү тун ч ярвигтай, хүнд хэцүү ажиллагааг өнөөх л Н.Энхбаяр дарга ажил хэрэг болох замыг нь засав. Тэрбээр аргагүй л Монголын улстөрд хэн ч хүчрэхгүй, яагаад ч барж идэхгүй авьяас, арга заль, холч хараа, хор найруулах ухаан гээд есөн шид нь бүрдсэн, ер бусын нэгэн ажээ.

Түүний хувьд УИХ дахь “Шударга ёс” эвслийг чангахан дуугарч тараагаад хөөх нь өргөс авахын төдий л ажил. Н.Энхбаяр даргын хийх гэж байгаа дараагийн нүүдлийг гадарласан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нарын хүн “Хэтэрхий мэргэн жараахай" шиг л “Шударга ёс” эвсэл задарна, Засгийн газар бутарна гэдгийг тунхаглан зарласаар л яваа. Нөгөөтэйгүүр МҮАН-ын дарга М.Энхсайханы хувийн тоглолт Н.Энхбаяр даргад таалагдахгүй болоод удаж байна. Мөн бүлгийн удирдлага, сандал ширээний асуудлаас болж эвслийнхэн дотроо "хэрүүл, зодоонтой" л туугаад байгаа. Тиймээс Н.Энхбаяр дарга насгүй болсон эвслийг нурааж, ирэх сонгуульд дараагийн эвслийг бүрдүүлэх нүүдлээ хийж эхлэв.

Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн хориг сууснаар Н.Энхбаяр даргын 2016 оны сонгуульд өрсөлдөх эрхэнд хөндөлсөх нь тодорхой болсон. Хууль эрхзүйн ямар нэгэн зохицуулалт хийж нэр дэвших эрхээ баталгаажуулах нь одоогоор тодорхойгүй байгаа. Тэгэхээр түүнд хамгийн зөв сонголт нь сонгуульд олонх болох магадлалтай улстөрийн хүчинтэй эвсэн сонгуульд орж ялалт байгуулан эвслийн Засгийн газар байгуулах юм. Засгийн эрхийг авсан байхад тэрээр Ерөнхий сайд болдоггүй юм гэхэд Шадар сайдын суудалд гуйлгаж суух нь дамжиггүй. Тэрбээр ингэж л тооцоолж, төлөвлөж, наймаалцаж чаддаг улстөрч. Тэрбээр мөн ч холыг харж дээ.

Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gnkgl 2015-11-18 03:09:29
    Өнөөдөр монголын улс төрд Н. Энхбаяраас өөр лидер харагдахгүй байна. Элбэгдорж бол гадныханыг дээдэлж монголчуудаа дорд үзэж ард түмнийхээ төлөө ажиллахгүй...
  • ggggg 2015-11-10 09:03:49
    AH nohoi b a a s bolchloo doo
  • aaaaaaaaaaaaaa 2015-11-10 01:15:15
    yanhanuud
  • болд 2015-11-09 05:55:59
    хаясан шүлсээ долоолцолдох гэж байгаам байна л даа
  • баяр 2015-11-09 02:42:27
    ардчилсан хэрэггүй нам юм да
  • зочин 2015-11-09 01:19:57
    За даа МАН ухаантай шийдэх байлгүй дээ. Өнгөрсөн 4 жил төр барилцаад АН тай адилхан төрийг доройтуулсан биз дээ. МАХН үнэхээр сайн байсан юм бол ингэж туйлдах у...
  • ЗОЧИН 2015-11-08 14:44:32
    Н.ЭНХБАЯРЫГ ДЭМЖИЖ БАЙНА. ЭНЭ ХҮН МОНГОЛЫГ АВАРЧ ЧАДАХ ХҮН. МАН. АН-ЫГ ЗАЙЛУУЛВАЛ ТААРНА.
  • zochin 2015-11-08 04:08:10
    ardchilsan nam shig hereggui nam mongold alga daa
  • whbw 2015-11-08 02:55:33
    AH aas unexeer zalxaj bna aa.MAH iin ued arai ch uls oron ingej dooshoo oroogui dee
  • Н.Энхбаяхыг зөйлуул 2015-11-08 00:35:48
    Ямарч үнээр хамаагүй Н.Энхбаярыг улс төрөөс бүр мөсөн зайлуулах хэрэгтэй.
  • зочин 2015-11-07 03:13:28
    Энэ хоёрын тас тэврэлдэх чухал биш ээ. хамгийн гол АН өөрөө хэнтэй ч тэврэлдэж чадахгүй юм. хоорондоо үргэлж тэмцэлдэх юм. Сонгуульт хугацаандаа төрөө тогтворто...
  • Болормаа 2015-11-06 17:15:54
    Энэ хоер монголд хэрэггуй, цоорхой шивэртэй оймсоо монголчууд нохож омсоод яах ч билээ дээ. Уранхай оймс нохоод нохоод нохоос авахгуй. Монголчууд хог дээр хаяса...
  • erka 2015-11-06 12:59:34
    hurdan negdeed elbegdorjoos oshoogoo sain ab erno elbegeegiin hiisen holion bantan zondoo baigaa da hurdan shuu muu nobshiin elbegeeg yaj muuhai tsarailhiig har...
  • Балт 2015-11-06 10:13:20
    ха ха, улс төрд байдаг л бантан .........
  • Áàòõ¿¿ 2015-11-06 07:08:04
    ýíý õîåð íàì íýãäâýë ÀÍ áóäõàà èðýõ 2016 îíû ñîíãóóëüä ÌÀÍ ÿëñàí ãýýä áîä÷èõ
  • Солонгот Балдан 2015-11-06 06:54:14
    Хуулийг хуйвалдаж засдаг,хулгайгаар засдаг, хувиараа засдаг, үндсэн хуулийг уландаа гишигдэг, шоронжуулалтынхан, улаантнууд нэгдэж байгаа юм байна.
  • баяр 2015-11-06 06:21:03
    Нельсон Манделатай зүйрлэх нь арай сэрүүднэ гэдгийг энэ долоогч ойлгохгүй байна даа. Ер нь МАН,МАХН-ын долоогчид дарга нараа дэндүү магтаж байгаад унагаадаг шүү...
  • зочин 2015-11-06 05:22:38
    нэг муу авлигачин ялтанг Н.Мандела шиг хүнтэй зүйрлэж болохгүй байхаа.Энхбаяр гарч ирвэл МАН-ын олон хүн Нямдоржоос эхлээд шорондоо орно доо
  • zochin 2015-11-06 05:00:50
    Ard tumen heniig songohoo meddeg bolson.Odoo namiig bus eh orondoo um hiij chadah suiheetei tsagaan mortei humuusiig demjij bailgui
  • Зочин 2015-11-06 04:56:48
    Манайдаа л Нелсон Манделла болж байна даа, АН-ынхан одоо Энхбаярыг дийлэхгүй, Элбэгдорж Хятадуудтай нийлбэл харин өөр хэрэг
  • iiirree 2015-11-06 04:45:15
    mahn odo hend ch hereggui shuu dee uy hiij chadah um uls turd shavarin haalt shuu dee
  • Gradus 2015-11-06 02:04:34
    360 gradus ergewel AN deer butsaad irne gesen ug. 180 gradus gewel MANMAXN bolno
  • zochin 2015-11-06 00:42:49
    MAHN ar hereggui ee.uursduu l bolchino.odoo oimsnii habchuurganuud ulsaa hudaldsan bond idej ard tumendee boohoi bolson AN 2 hendch hereggu