МОХ оюутнуудын нэрийг барьж улс  төр хийж байна
Сонгуулийн өмнөх жил иймэрхүү дүр зурагтай байдгийг хүн бүр мэднэ. Уйлан хайлан ард түмэндээ хайр зарлан байж гарч ирсэн эрхэм түшээд  гурван жил гаруй таг дуугүй  тэнгэр дээгүүр хөвж явснаа мэдээд нэг л мэдэхэд цэнхэр дэлгэцээр үзэгдэх нь ихсэж, тийм ч зүйл хийлээ, тэгж ч ажиллаа гээд өөрийгөө рекламдах нь энүүхэнд.

Харин нөгөө талд ард иргэд олон түмний нэрийг  барьсан хоосон амбицлагчид  иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож байна, цалин тэгтгэвэр нэмэгдүүл, идэж уухаа зогсоо, эрх баригчдыг огцруулъя хэмээн өдөр алгасахгүй жагсаал хийдэг. Энэ бичигдээгүй хууль өдгөө ч давтагдаж байна. Бас болоогүй намууд өөр хоорондоо талцаж ёстой л нөгөө хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхав гэгчээр энэ ч идэж уусан, энэ ч ажил хийдэггүй хэмээн биенийхээ нэр төрд халдаж хэрүүл тэмцэл хийнэ. Сонгуулийн өмнөх жилийн энэ дүр зураг бидэнд аль хэдийн дасал болжээ. 

Тэгвэл  энэ дүр зураг дээр сүүлийн үед нэмэгдэж буй цоо шинэ дүр гарч ирсэн нь  эрдэм номын мөр хөөн шамдаж буй Монголын  мянга мянган оюутны  эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэх ёстой МОХ гэх байгууллага юм. Тэд өдгөө юун оюутны эрх манатай улс төржилт хийн, сүртэй сүртэй мэдэгдэл хийн томорч яваа. Харин тэдний энэхүү үйл ажиллагааг нэг ч оюутан дэмждэггүй гэдэг нь хэд хэдэн зүйл дээр батлагдаад байгаа юм.

Хамгийн сүүлд гэхэд л оюутнуудыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулна хэмээн МОХ-ны удирдлагууд Чингисийн талбайд эсэргүүцлийн суулт зарласан. Үнэн хэрэгтээ энэ үйл ажиллагаанд нь нэг ч оюутан оролцоогүй юм. Харин МОХ-ны удирдлага болох таван хүн бүтэн өдөржин сууж байгаа харагдсан. Тэд хотын дарга Э.Бат-Үүлийг  оюутнуудын эсрэг шийдвэр гаргасан гэх үндэслэлээр огцрохыг хүртэл шаардаад авсан юм.

Үнэн хэрэгтээ оюутнууд сарын цалинтай, орлоготой байж улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ үед нийтийн тээврээр нэг удаа үнэгүй зорчих нь хангалттай хэмээн өөрсдөө ч хүлээн  зөвшөөрөөд байхад МОХ юунд ингэтлээ эсэргүүцэнэ вэ?  энэ нь бас нэг хардах шалтгааныг төрүүлж байна. Учир нь МОХ-той холбоотой таагүй мэдээллүүд нэлээд байдаг. Тэдний дунд МОХ оюутнуудын нийтийн тээврийн картны мөнгийг угаадаг гэх мэдээлэл ч бий. Мөн МАН-ын гар хөл болсон учраас ийн улс төрждөг гэх яриа ч байдаг юм. Тиймээс л сонгуулийн өмнөх жил тэдний үйл ажиллагаа илт сэргэж, хаана л юм болно тэр бүхэнд оюутнуудын нэрийг барьж хошуу дүрэх нь ихэслээ. Үүнд оюутнууд өөрсдөө  ихэд дургүйцэж буйгаа ч илэрхийлж байгаа юм.Тэд МОХ өөрсдийнх нь эрх ашгийн төлөө зөв зүйл дээр дуугардаггүй гэдгийг ч хэлж байна. 

Тухайлбал оюутнуудад өнөөдөр чөлөөт цагаа өнгөрөөчих боломж бололцоо байхгүй, аятайхан хичээлээ хийгээд суух номын сан хүрэлцээгүй, спорт заал, талбай дутмаг,  адаглаад их дээд сургуулиудын хичээлд хэрэглэгдэх хэрэглэгдэхүүнүүд дутагдалтай байдаг зэрэг өч төчнөөн бэрхшээл дутагдалтай байхад энэ бүхэнд дуугардаггүй байж хүн огцруулах болохоор бүгд нэгдэж, идэвхтэй тэмцэл хийж байгаа нь олны дургүйг хүргэж байна. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • çî÷èí 2015-11-06 08:54:04
    îþóòàíóóäààñ ìàø èõ òºëáºð àâ÷èõààä õè÷ýýëýý öàã òóõàéä íü îðäîãã¿é, õè÷ýýë õèéõ íîìûí ...
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Очир 2015-11-06 02:27:17
    Хоосон толгойтоо шоучин оюутнууд одоо болиоч.хичээлээ хийгээч мангар бацаануудаа...
    202.9.43.251
    Мэдэгдсэн Хариулах