Улз голын гүүр ашиглалтад оржээ
Дорнод аймгийн Дашбалбар Улз голын модон гүүрийг сэргээн засварлах ажил дуусч, ашиглалтад оржээ.  Ажлын гүйцэтгэлийг гурван хүний бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг хүлээн авсан байна.  Тус сумын ИТХ-ын 2015 оны 14 дүгээр хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 2015 оны хөрөнгө оруулалтад нэмэлт өөрчлөлт оруулж Улз голын гүүрийг сэргээн засварлах ажлыг баталсан байна. Энэ ажлын хүрээнд сумын үнэлгээний хорооноос Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх "Улз голын модон гүүрний засварын ажил"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ. Уг гүүрний ажлыг  "Амжилтын үндэс" компани гүйцэтгэсэн байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.