Цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахгүй
ШШГЕГ-ын харьяа чанга дэглэмтэй хорих ангиас Өршөөлийн хуульд хамрагдсан 125 хоригдол өнөөдөр суллагдсан.
 
Үүнтэй холбоотойгоор нийгэмд болгоомжлох сэтгэхүй давамгайлж, цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн байдалд ажиллах тухай мэдээлж эхэллээ.
 
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Олон нийт, хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүүгээс тодруулахад “Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тушаал шийдвэр гараагүй. Цагдаагийн байгууллагаас эдгээр иргэнийг бүртгэж, судалгаа гаргах ажиллагаа хийж байна. Суллагдаж буй хоригдлууд ихэвчлэн ажилгүй, орон гэргүй байдаг учраас эргээд хэрэгт холбогдох магадлалтай. Тиймээс албан байгууллага, компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, ажлын байраар хангах, нийгэмшүүлэх тал дээр хамтарч ажиллах хэрэгтэй байна” гэв.
 
Дашрамд дурдахад, ШШГЕГ-ын өгч буй мэдээллээр суллагдаж буй хоригдуулыг харьяа, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТ-д зуучлан ажлын байр болон мэргэжил олгох сургалтад хамруулна гэсэн юм. Харин орон гэргүй, хүлээж авах газаргүй хоригдлууд одоогоор байхгүй гэх мэдээллийг ч өгсөн билээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эжж 2015-11-06 05:41:02
    их буу атомын бөмбөг бэлэн байлгахаас. энэ муу засгийн газраас өөрсдийгөө хамгаалахгүй бол ч үхэх нь ээ ард түмэн бид чинь.
  • Бобо 2015-11-05 22:32:55
    Гэмт хэрэг асар их өснөдөө новш өөрийгөө болон бусдыг хамгаалах буу худалдаж авахаас