Хүнсний аюулгүй байдлыг шалгадаг лаборатори улсын хэмжээнд ганц байдаг
Хүнсний аюулгүй байдал алдагдаж, иргэд хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, баталгаат бус хүнсийг хэрэглэх болсон нь мэргэжилтнүүдийн санааг зовоодог. Үүнээс үүдсэн олон төрлийн өвчлөл нэмэгдэж байгааг эмч нар хэлдэг. Иймээс хүнсчид чуулж тулгамдсан асуудлаа хэлэлцэн, ард иргэдэд эрүүл аюулгүй хүнс нийлүүлэхийн тулд цаашид юуг анхаарах ёстойгоо өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцэж байсан.

Тэд уг чуулга уулзалтаараа хүнсний тусгаар тогтнолыг сэргээн , бэхжүүлж, эрхзүйн орчноо сайжруулахыг онцолж байсан бөгөөд улсын хэмжээнд ганцхан байдаг хүнсний аюулгүй байдлын чанар шалгадаг лабораторийн тоог нэмэгдүүлэх зүйтэйг хэлж байсан юм. Ингэснээр хүнсний бүтээгдэхүүний чанар шаардлага өндөрсөн, иргэд олон нийтэд эрүүл аюулгүй бүтээгдэхүүн хүргэх боломжтой болох аж.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.