“Сайдын цаг” уулзалтад Шадар сайд Ц.Оюунбаатар оролцлоо
Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвс, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгсөн. Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгууд хадлан, тэжээлийн нөөцөө сайн бэлтгэсэн дүнтэй байна гэж Шадар сайд Ц.Оюунбаатар “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Бэлчээрийн даац олон дахин  хэтэрсэн Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгийн зарим сумын 15 мянган өрхийн 3.5 сая малыг сум болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай бүс нутгуудад өвөлжүүлэхээр гэрээ хийжээ. 

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах, 2015-2016 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын  тушаалаар томилон ажиллуулж компаниудын өвлийн бэлтгэл, их болон урсгал засварын ажлуудад хяналт тавин ажиллаж байна.

Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 1700 орчим нэр төрлийн ажил хийхээр төлөвлөснөөс 93 хувийн гүйцэтгэлтэй байна. 
Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан  мэдээгээр 11 дүгээр сард Алтай, Хангайн нуруугаар, 12 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас их хэмжээний цас орох төлөвтэй байна. Иймд улсын чанартай авто замын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарах шаардлагатай. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах, онцгой үед ажиллах шуурхай хэсэг, нөөцийн болон хяналтын цэгийг тодорхой зайны хуваарилалтайгаар бий болгох хэрэгцээ үүсч болзошгүй байна гэж Шадар сайд хэллээ.

Их цас, цасан шуурганы улмаас  зам, даваа хаагдаж иргэдэд эрүүл мэндийн болон нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх, малын бэлчээр гаргах, эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх зэрэгт туулах чадвар сайтай техник хэрэгсэл, бензин шатахууны хангалтад хүндрэл гардаг. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд гарах хүндрэлээс сэргийлэх зорилгоорзудын гамшигт өртөж болзошгүй бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настан иргэд, отроор явах малчдын судалгааг гарган, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, жолооч нарыг дулаан хувцас, хэрэгслээр хангах, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, ороох боох материалын нөхөн хангалтыг бүрдүүлэх ажлыг хийж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвс, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгсөн. Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгууд хадлан, тэжээлийн нөөцөө сайн бэлтгэсэн дүнтэй байна гэж Шадар сайд Ц.Оюунбаатар “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Бэлчээрийн даац олон дахин  хэтэрсэн Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгийн зарим сумын 15 мянган өрхийн 3.5 сая малыг сум болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай бүс нутгуудад өвөлжүүлэхээр гэрээ хийжээ. 

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах, 2015-2016 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын  тушаалаар томилон ажиллуулж компаниудын өвлийн бэлтгэл, их болон урсгал засварын ажлуудад хяналт тавин ажиллаж байна.

Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 1700 орчим нэр төрлийн ажил хийхээр төлөвлөснөөс 93 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан  мэдээгээр 11 дүгээр сард Алтай, Хангайн нуруугаар, 12 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас их хэмжээний цас орох төлөвтэй байна. Иймд улсын чанартай авто замын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарах шаардлагатай. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах, онцгой үед ажиллах шуурхай хэсэг, нөөцийн болон хяналтын цэгийг тодорхой зайны хуваарилалтайгаар бий болгох хэрэгцээ үүсч болзошгүй байна гэж Шадар сайд хэллээ.

Их цас, цасан шуурганы улмаас  зам, даваа хаагдаж иргэдэд эрүүл мэндийн болон нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх, малын бэлчээр гаргах, эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх зэрэгт туулах чадвар сайтай техник хэрэгсэл, бензин шатахууны хангалтад хүндрэл гардаг. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд гарах хүндрэлээс сэргийлэх зорилгоорзудын гамшигт өртөж болзошгүй бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настан иргэд, отроор явах малчдын судалгааг гарган, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, жолооч нарыг дулаан хувцас, хэрэгслээр хангах, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, ороох боох материалын нөхөн хангалтыг бүрдүүлэх ажлыг хийж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ

- See more at: http://zasag.mn/news/view/11363#sthash.lJD5PTJD.dpuf
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Айн? 2015-11-05 06:37:00
    Энэ юу хийдэг хүн бэ?
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах