Г.Шийлэгдамбыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүллээ гэв
Эрүүл мэнд спортын сайд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг өчигдөр туслах, жолоочийнх нь хамт АТГ-аас баривчлан, саатуулсан билээ. Түүнийг их хэмжээний мөнгөн дүнтэй авилга авч байхад нь үйлдэл дээр нь барьсан гэх мэдээлэл гараад байсан юм. Үүнтэй холбоотойгоор МАХН-аас дөнгөж сая  мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ц.Шаравдорж, Г.Эрдэнэжамъян нар оролцож авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан зүйл байхгүй. Энэ бол цэвэр улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт боллоо хэмээн мэдэгдлээ.

Тэд Засгийн газрыг унагаахын тулд давхар дээлгүй ганц сайдыг  онилсон нь манай Г.Шийлэгдамба сайд болж таарч байна гэлээ. Мөн хэвлэлийн хуралд оролцогчид түүнийг туслах жолоочийнх нь хамт барьж хорихдоо олон цагаар хүйтэн өрөөнд, хоол ундгүй залхаан цээрлүүлэлтийн байдалтай байлгаж, хүний эрхийг зөрчсөн гэлээ.  Мөн Г.Шийлэгдамба сайдыг болон бусад хүмүүсийг өмгөөлөгчгүйгээр байцааж, хууль зөрчсөн нь хэн нэгний явуулга  гэдгийг баталлаа гэж мэдэгдлээ.

Ингээд хурлын үеэр зарим зүйлийг тодрууллаа.
 
 -Г.Шийлэгдамба сайдыг авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэдэг мэдээлэл гарсан энэ талаар?
 
-Энд нэг сонин юм байна. Өрөөндөө авлига авч таараад л тэгсэн чинь АТГ-ын 30, 40 цагдаа хажууд нь байж таараад л. Ийм кино зохиол шиг юм хийдгээ болих хэрэгтэй л дээ.Ялангуяа манай нам шиг шоовдорлогдсон, байнга хардлаганд өртдөг, мөрдүүлдэг мөшгүүлдэг хүмүүс бол тэгж авлига аваад байхгүй л дээ. Г.Шийлэгдамба сайд тэгж авлига авах хүн огт биш.
 
- Одоо өмгөөлөгч авч өгсөн үү?

-Тэр асуудлыг бид хөөцөлдөж байгаа,  өмгөөлөгч авч өгнө. Нэг харамсалтай зүйл хэлэхэд АТГ-ын эсрэг өмгөөлөх өмгөөлөгч Монголд байхгүй болчихож. Тэдний эсрэг хүн өмгөөлөхөөр өөрийг нь буцаад шалгадаг, барьж хорьдог, ажлаас нь халуулдаг ийм зүйл байнга гардаг учраас өмгөөлөгч олоход хүндрэлтэй байна. Эндээс юу гэж харагдаж байна вэ гэхээр өөрийгөө өмгөөлж болохгүй, өмгөөлүүлж болохгүй ийм л нийгэм бий болж байна. Ийм  өрөвдөлтэй ард түмэн болчихсон явж байгаа нь туйлын харамсалтай.
 
-АТГ-аас гурван удаагийн зарлан дуудах бичиг ирүүлсэнийхээ дараа саатуулдаг шүү дээ. Энэ  бичиг нь ирж байсан юм болов уу, АТГ-аас ийм зарлан дуудах хуудас ирсэн гэж та нарт хэлж байсан юм болов уу?

-Ер нь бол МАХН-аас  юм хийж байгаа хүнийг өдөрт нэг удаа АТГ-аас дууддаг. Жишээ нь  урд нь Эрүүл мэндийн сайд хийж байсан Н.Удвал бүр аргаа барж байсан л даа. Манай яамны аппаратны  60 хувь нь АТГ-аас ирсэн албан бичгийн хариу өгөхөд зарцуулагдаж байна гэж ярьж байсан. Бид  тийм л хүнд шахалтанд ажилладаг. АТГ-ын 30, 40 цагдаа байж байхад авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдаж байна гэсэн кино зохиолоо больчих оо одоо. АТГ-ынхны энэ кино зохиол шиг зүйлд ард түмэн ч итгэхээ байсан. Тиймээс бид үүний эсрэг тэмцэнэ гэдгээ АТГ-ынхан болон түүний ард байгаа захиалагчдад хэлчихэе.
 
-Захиалагчтай гэж байна л даа үүний ард хэн байгаа юм бэ, мэдэж байгаа бол тодорхой хэлж өгөхгүй юу?
 
-Заавал надаар ямар нэгэн хүн гүтгэсэн болгож, шоронд оруулж яах гэсэн юм бэ дээ сэтгүүлчид минь. Би хангалттай ял  аваад хаширсан хүн. Гэхдээ айгаад байх юм байх вэ хэлчихэе. Нэгдүгээрт улс төрийн хувьд их сонирхолтой цаг үе таарлаа гэж манай Ц.Шаравдорж дарга хэллээ. Засгийн газар хамгийн эмзэг үе дээрээ явж байна. Огцрох уу үгүй юу гэсэн. Ингээд хамгийн эмзэг хүнийг хайгаад эхэлсэн. УИХ-ын гишүүн биш. Тэр нь манай Г.Шийлэгдамба сайд болж таарсан. Тэгэхээр түүнийг онилоод Засгийн газрыг унагаахаар улайрч байна л даа.  Ч.Сайханбилэгийг унагах нь хэнд ашигтай юм. Тэр хүн л үүнийг хийж байгаа. Тэрнээс биш МАХН Ч.Сайханбилэгийн засгийн газрыг өмөөрч байгаадаа биш. Одоо засгаа унагаагаад юу болох юм.МАН буцаад засагт орох юм уу. Ард түмний амьдрал сайжрах юм уу. Энэ бүхний эхлэлийг бүтэлгүй УИХ тавьсан. Засгаа тогтвортой байлгаж чаддаггүй. Иймээс энэ УИХ-ыг цаг алдалгүй тараах нь зүйтэй.
 
-Таны хардаад байгаа захиалагчийг сонссонгүй?
 
-Захиалагч хүн зориуд ийм асуулт тавиулж өөрийгөө цэврээр авч үлддэг ийм арга байдаг л даа. Ер нь  бол МАХН-ын эсрэг хэн явдаг юм, АТГ-ын даргыг хэн томилдог билээ, Ерөнхий прокурорыг хэн томилдог вэ ганц л хүн байгаа шүү дээ Ц.Элбэгдорж гэж. Тэр хүнтэй нийлсэн, өөрийнх нь хэдэн хүн хаана хаана байгааг би яаж мэддэг юм.
 
-МАХН-ыг Засгаас гарах гэж байгаатай холбоотой гэх яриа гараад байгаа энэ талаар?
 
-Бид бол засгийг тогтвортой байгаасай л гэж хүсэж байна. Хэдийгээр жаахан ч гэсэн хугацаанд  өмнөх ажлаа хийгээд явж байя л гэж бодож байгаа.  МАХН-ын хувьд төр тогтвортой, түмэн олон нь ажилтай орлоготой байгаасай л гэж боддог. Гэтэл өөрсдөө дотроосоо ч тэр, сөрөг хүчин нь ч тэр засгаа унагаах янз бүрийн л арга хайгаад байна л даа. 
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2015-12-06 11:42:36
    Энэ 2 бол цаазлагдах хашаанд байгаа малууд шүү дээ.Юун зохимол,тоглолт гэн шиг юу яриж байгаагаа ойлгож байгаа юм бол уу.Мэдээжийн албан өрөөнд их хэмжээний
  • монгол 2015-11-06 01:45:17
    сонгуулийн тухай хуулиь-аас тэр намын жагсаалтар шууд 76-ийн нэг болдог зүйлийг хасах шаардлагатай.үгүй бол сонгууль өгөх утга алга байна.
  • Зочин 2015-11-05 20:03:51
    УИХ тараа тар. Тараа хангалттай таниуллаа ш дээ. Та нар юу ч хийгээгүй юу ч хийж чадахгүй. Эртхэн тарж улс орныг амраа.
  • илүү ихийг  2015-11-05 13:44:55
    busgui.mn
  • Сараа 2015-11-05 13:23:07
    Зэвсэгтхүчнийг гартаа барьж байж гар буунаас цааш зэвсэггүй цагдаад баригдаж шоронд орж байвал танай нам ахин битгий улс төр ярь,тар.
  • Зочин 2015-11-05 11:41:40
    УИХ гишүүн 76 -г шалгаад олны өмнө цаазлах хэрэгтэй.
  • yh yh 2015-11-05 11:22:06
    ELBEGDORJ TARBAGA
  • ТҮЙ ЧОРТ 2015-11-05 09:47:15
    заяа нь хая. Шаравдорж Эрдэнэжамьяан 2 таарч дээ яг. Энхбаяр нь энэ 2 ыгоо харахаар ой нь гутдаг байлгүй. Ертөнцийн бузарууд ингэж л амьдардым дөө.
    • хүмүүн 2015-11-06 03:22:55
      Бүгдээрээ нэг саван дотор өмхийрч ялзарсан идээ бээр болсон амьтад нэг нь нэгнийгээ өмгөөлөөд байх нь инээдтэй.
  • MAHN zailaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2015-11-05 08:23:32
    MAHN zailaa zail !!!!!
  • laaa 2015-11-05 06:39:21
    songuuli oirtohoor uls turd ner nuluu buhii huniig iimerhuu bdlaar zolidog ni zurshil boljee, neeg ih gaihaad bhaar zuil bish l bna dag
  • С.Уянга хаана байнаа? 2015-11-05 06:33:01
    МАХН-ын гишүүн С.Уянга яагаад намын нөхрөө өмөөрөхгүй байнаа?
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2015-11-05 06:11:50
    ЮУН ШИЙЛЭГДАМБА ВЭ. ЖИНХЭНЭ АВИЛГАЛЧ АРДЧИЛСАН НАМД БАЙНА ТЭР ДУНДАА ГАЗРЫН ХАРИЛЦАА ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА ХҮРЭЛШАГАЙ ГЭЖ НӨХРИЙГ АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗ...
    150.129.143.196
    Мэдэгдсэн Хариулах