2013 оноос хойш таван цэрэг амь эрсэдсэн

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр /2015.11.05/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас цэрэгт татагдан алба хааж байгаад нас барсан цэргүүдийн талаар ар гэрийнхэн нь болон албаны хүмүүс мэдээлэл өгсөн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн энэ үеэр "Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсэддэг зүйлүүд гараад байна. 2013 оноос хойш таван цэрэг амь эрсэдсэн. Одоо таван цэрэг эмчилгээнд байгаа"  хэмээн мэдэгдсэн.

Мэдээллийн төгсгөлд нас барсан цэргүүдийн ар гэрийнхэн юу болсон талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-06 04:09:26
    Даваасүрэн гишүүн болиоч худлаа мэдээллийн дагуу өөрийнхөө нэр хүндийг доош нь хийж бна. Хил дээр алба хааж бгаа хилчдийнхээ сайн сайхан зүйлүүдийг нь олж хар, ...