Яагаад нэгдэж болохгүй гэж
Єчигдєр єглєєнєєс эхлээд “МАН, МАХН хоёр эвсэл болж 2016 оны сонгуульд оролцохоор яриа хэлцэл хийж эхэллээ” гэх мэдээлэл хуурай євсєнд ассан тvймэр шиг л “Тусгаар тогтнолын ордон”-оос хальж тєрийн ордны єнцєг булан бvрээр нисэлдэж эхэлсэн. МАХН-ын Гvцэтгэх товчоо хуралдаж анхлан гаргасан энэ санаачлагыг МАХН-ын ахмадууд МАН-ын дарга М.Энхболд, Ерєнхий нарийн бичгийн дарга Ж.Мєнхбат нарт сонордуулсныг тэдний зvгээс талархан хvлээн авсан дуулдана. Харин энэ талаар УИХ дахь МАН-ын бvлгийнхэн ялангуяа бvлгийн дарга С.Бямбацогт сонсоогvй тууж явсан гэнэ. Энэ талаар тvvнээс бяцхан тодруулга авснаа хvргэж байна.

-Ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд эвсэл болон хамтарч оролцохоор МАН, МАХН-ын удирдлагуудын тvвшинд ярилцаж эхэлсэн гэж байна. Та энэ талаар ямар бодолтой байна?

-Энэ талаар одоогоор надад олигтой мэдээлэл алга байна.Харин хоёр намын удирдлагуудын тvвшинд энэ асуудлыг ярилцаж эхэлсэн гэдгийг анх удаа л єєрєєс тань сонсож байна. Гэхдээ МАХН-ын зvгээс тиймэрхvv санал яриа гарсан гэдгийг бол сонссон. Ер нь нэг угшилтай намууд яагаад нэгдэж болохгvй гэж.

Хэрвээ намын удирдлагын хvрээнд асуудлыг шийдэж чадвал єнєєдєр УИХ-д байгаа МАН-ын 26 гишvvн гучин хэдvvлээ болно гэсэн vг шvv дээ. Хэрвээ тэгж чадвал дараагийн бvтэц, vйл ажиллагаанд нэг их хvндрэл vvсээд байхгvй цаашаа явчих боломжтой болно. Мэдээж vvнтэй холбоотойгоор Засгийн газрын асуудал яригдаж ч магадгvй юм.

-Хэрвээ эвсэл задарвал Ч.Сайханбилэгийн толгойсон Засгийн газар чадамжгvй болно гэсэн vг vv?

-Тэгэлгvй яахав. Асуудал тэгж эргэвэл Засгийн газрын асуудал яригдаж болзошгvй. Гэхдээ “Шударга ёс” эвсэл Засгийн газарт 50-иас дээш хувийн суудал байхгvй шvv дээ. Тэдний сайд нар засгаас гарвал МАН-ын зургаан сайдыг чєлєєлсєнтэй адилхан “Шударга ёс” эвслийн сайд нарыг гаргаад оронд нь АН-аас сайд нараа томилоод явах бололцоотой.

-МVАН-ынхан vлдэж, бие даагчидтай эвсээд Засгийн газрын vлдсэн сайд нарыг томилоод явах хувилбар байж болох уу?

-Бvрэн бололцоотой л доо. Гагцхvv асуудал тэгж эргэвэл шvv дээ.

-Эрхзvйн хувьд боломжтой гэж vv?

-Яагаад болохгvй гэж. Засгийн газар огцрохгvйгээр “Шударга ёс” эвслийн МАХН-ын сайд нарыг танхимаас гаргаад бусад нам, бие даагчидтай эвсэл болоод Засгийн газраа цааш нь аваад явах бvрэн боломжтой.

-МАН, МАХН хоёр нэгдвэл аль нэрээрээ явах бол?

-Манай нам анх 1921 онд МАН нэртэйгээр байгуулагдсан тvvхтэй. Харин дараа нь 1924 онд МАХН гэж нэрээ єєрчилсєн байдаг. МАН-ын дvрмэнд “МАН нь МАХН-ын эхлэл бєгєєд vргэлжлэл мєн” гээд заачихсан. Тийм болохоор энэ хоёрыг салгаж ойлгохын арга байхгvй юм. Ерєєсєє л еэвэнгийн хоёр тал гэсэн vг л дээ. Товчхондоо манай намын дvрмэнд зааснаар МАХН нь МАН-ын салшгvй нэгээхэн хэсэг нь юм.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2015-11-06 09:17:58
    ЁСТОЙ ГОЁ МАХНМАН НАМ 16 ОНД БАС Л БУДАА.ЛАМ БАГШИЙН ТӨЛГӨНД АЛЬ ЭРТ ЗУРАГДЧИХСАН БАЙСАН.ҮХЭРНҮҮД ӨӨДЛӨХГҮЙ ДЭЭ.ОЛОН МОНГОЛЧУУДЫГАА АЛЖ ХҮЙС ТЭМТЭРЧИХЭЭД ЯМАР Н...
  • Зочин 2015-11-05 09:40:11
    Энд болохгүй юм ерөөсөө байхгүй, тодорхой албан тушаалд очоогүй гомдогсод л МАХН байгуулаад явчихсан шүүдээ, доод түвшинд бол асуудалгүй
  • Баяраа 2015-11-05 08:14:30
    Нэгдвэл АН хэмээх бөөс бүр газрын хөрснөөс арчигдана. Гудамжны дээрэмчдийг давруулж, төрөө самруулж ханалаа. Хурган дарга хийж бсан 2 нам маань арай л дээр.
    • БӨӨС 2015-11-06 09:19:15
      ЧАМ ШИГ БӨӨСНҮҮД ТОЛГОЙД ГАРАХ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙГААД НЯЦ ДАРУУЛДАГ ШҮҮ
  • Тунгаа 2015-11-05 06:43:38
    Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт нам 2 нэгдвэл олон хүн баярлана. Төрөө төр шиг байлгая
  • Завхай юмаа 2015-11-05 06:30:58
    МАХН гэж нэг завхай дуудлагын хүүхэн байнаа, хахаха, нэг хөнжлөөс нөгөө хөнжилд ороод л явж байдаг, МАНАН ч гэж завхай эрчүүд вахахахаха, дуудаад л байдаг.
  • зочин 2015-11-05 05:38:05
    Ёо энэ юмаа одоо болиосой. Тоглоом биш дээ. Хамуурсан толгойтой илжигнүүд юмаа