Хоригдлуудыг өчигдрөөс эхлэн суллаж байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийж, Өршөөлийн тухай хуульд хамрагдсан 2000 гаруй хоригдлыг энэ долоо хоногтоо багтаан суллана гэдгийг хэлсэн.  Өршөөлийн хуульд хамрагдан суллагдаж байгаа хүмүүсийг ар гэрт нь хүргэх, нийгэмшүүлэх, ажилд зуучлах зэрэг үйл ажиллагаанд зориулж 130 сая төгрөг төсөвлөсөн байна.  Энэ мөнгөнөөс өвлийн дулаан хувцасгүй хоригдлуудад хувцас авч өгч байгаа аж. 

Тэгвэл өршөөлийн хуульд хамрагдаж буй иргэдийг өчигдрөөс эхлэн шүүхээс суллаж байна. Суллах үйл ажиллагаа энэ баасан гараг хүртэл үргэлжлэх юм. Орон нутагт суллагдсан ялтнуудыг Улаанбаатар луу тээвэрлэх үйл ажиллагаа өнөөдөр явагдаж байна. Ялтнуудыг нэгдсэн журмаар Зайсан дахь хорих 401 дүгээр ангид авчран нутаг орон руу нь явуулах юм байна. Жишээ нь Хэнтий аймагт ял эдэлж байгаа Увс аймгийн харьяат иргэн байх юм бол түүнийг өнөөдөр Хэнтийгээс Улаанбаатар хотод авчирна. Тэгээд маргааш Увс аймаг руу хүргэн тээвэрлэх ажиллагаа явагдана. Харин зүүн бүсийн нутагт амьдардаг ялтан тухайн бүсэд байгаа хорих ангид ял эдэлж байвал заавал Улаанбаатарт авчралгүйгээр тэндээс нь орон нутаг руу нь хүргэх аж.

Хоригдож байгаа 6000 гаруй ялтнаас 3000 орчим нь Өршөөлийн хуульд хамрагдаж байгааг албаныхан мэдээллээ. Эдгээрээс 2000 орчим ялтан суллагдаах бөгөөд үлдсэн 100 орчмынх нь ялаас багасгаж байгаа аж. Суллагдаж байгаа ялтнуудын 800-900 нь нийслэлд, бусад нь хөдөө орон нутагт хүргэгдэнэ. Хүүхдийн хорих ангид ял эдэлж байгаа 27 хүүхдийн долоод нь энэ хууль үйлчлэхгүй. Харин үлдсэн 20 хүүхэд нь суллагдах юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-11-05 06:55:19
    Yasan yamvatai khulgaich nar ve.50.60-aad onii ued sullagdsan khulgaich nar uursduu l unaa unsh olj kharidag baisan shuu dee.khuurkhii ch bish dee.
    103.57.95.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-05 06:28:09
    Алдсан хүмүүс элэг бүтэн хүн шиг амьдраг даа
    103.57.94.212
    Мэдэгдсэн Хариулах
  •  2015-11-05 04:24:53
    ашгүй дээ, хөөрхийг
    202.9.42.175
    Мэдэгдсэн Хариулах