О.Магнай хямрал, иргэдийн амьжиргаагаар сонгуулийн шоу хийн тохуурхаж байна
Сонгуулийн сурталчилгаа энэ удаа хэтэрхий эрт эхэлж буйг зарим улстєрч биеэрээ мэдрvvлж байна. Уулзалтад очуулж, тархийг нь угаахын тулд утасны нэгжээр урхидсан тохиолдол гарсан. Мэдээж хэн овсгоотой, бусдыг хэрхэн єєрийнхєє талд элсvvлэх вэ гэдгийг цаг, минут тутамд бодож, тунгааж байгаа бололтой. Єєрєє ганцаарчлан гvйж очихын оронд янз бvрийн аян нэртэй асуудлыг єрнvvлж, тvvндээ зориулж багагvй мєнгє зарж байна.

Хамгийн энгийнээр харахад сонгуулийн сурталчилгаагаа эртнээс эхлvvлсэн нєхєд одоо байгаагаа барчихаад, сонгогдсон хойноо хэд нугалан буцаана гэсэн зорилт тавиа юу гэлтэй. Тиймдээ ч єнєєдєр ард тvмэн ахуйн ядууралд орж, улстєрчдєєс бэлэн зvйл авах хvсэлтэй байгаа сэтгэлгээгээр нь тоглож байна.

Тэдний нэг нь ШЄХТГ-ын дарга асан О.Магнай. Тэрбээр “Дэм дэмэндээ” гэх аяныг єрнvvлж, “Улаан чулуутын хогийн цэгийг хаах” зэрэг санаачилгуудыг дэвшvvлээд байгаа нь сонгуулийн сурталчилгаагаа ил тод явуулж буйг нь илэрхийлж байна. Мань хvн ядарсан хvмvvсээр єрєвдvvлж, тэдний талархалыг хvртээд хэдийнэ сурчихсан. 2008 онд баривчлагдаж, хоригдсоныхоо дараа биеийн байдал нь их хvнд “аав”-ынхаас гарч ирсэн. Тэр vед хичнээн єрєвдєлтэй байдалд орсныг нь Монголын мянга, мянган ээж халаглаж байсан. Харин одоо бол “Улаан чулуутын хогийн цэг”-ийг “оролдож” тухайн хэсэгт амьдардаг иргэдийн талархалыг хvлээхийг хvссэн. Тvvгээр ч зогсохгvй хvйтний ам наашлангуут хєєрхий гэр хорооллын иргэдэд нvvрс тvгээж эхэлсэн нь санал хураалтын ангуучлалыг арай л хэтэрхий ашиглаж байх шиг.

Мэдээж эдийн засаг хямарсан гээд ихэнх аж ахуйн нэгж дампуурч, иргэд олноороо ажилгvй болж байгаа учраас шуудай нvvрс ч болтугай авахыг хvссэн хvн захаас аваад бий. Харин энэ сэдлийг нь ашиглаж, далд санаагаа хэрэгжvvлэх гэж байгаа нь улстєрд дуу хадааж, тєрийн албанд даргын суудал эзэлж байсан хvний хувьд увайгvй vйлдэл гэхээс єєр vг ч эвлэхгvй биз. Уг нь хєєрхийг нээрээ л ард тvмэнд хамаг байгаагаа зориулж байна уу гэж бодох гэхээр даанч болсонгvй. Учир нь мань хvн 2008 онд УИХ-ын сонгуульд єдгєє хогийн цэгийг нь хааж, нvvрс тараагаад байгаа Сонгинохайрхан дvvргийнхээ тойрогт нэр дэвшээд, ялалт байгуулж чадаагvй. Тиймээс л даагаа нэхэхээр дэндvv эртнээс иргэдээр тохуурхаж эхлэв бололтой. Гэхдээ УИХ-ын сонгууль болж ард тvмэн саналаа єгєх єдєр ёстой л зай ч байна, лай ч байна гэгчээр нэлээд хэдэн сарын дараа болно. Тэгэхээр иргэд хvйтэнд О.Магнайгийн єгсєн нvvрсээр ганц єдєр гэрээ галлачихаад, дулааны улиралд саналаа хэнд єгєхєє шийдчих ухаантай болчихсон гэдгийг мань хvн тооцохгvй байгаа нь их л хачирхалтай юм. Хагас жил гаруйн дараа “хамраараа газар хатгачихаад” харуусан суух вий дээ, хєєрхий.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ganbaa 2015-12-05 12:26:31
    Za yamarch baisan Magnai hun chanariin huvid erguu Sumiyabazaraas hamaagui deer. Akh duuseeree shuud demjinee.
  • demjigch 2015-12-04 09:18:25
    Magnaig shuud demjine
  • bi 2015-11-17 09:24:49
    magnai uy ch taraasan hamaagui shuud l garna sh dee odoo um taraahaa bolimoor um
  • баи 2015-11-09 13:38:38
    Энэ бичигч Магнайгийн өмнөөс юун их санаа зовж байх юм бэ.
  • Зочин 2015-11-05 09:01:58
    энэ дарваан амтай увайгүй нөхөр УИХ-ын гишүүн болбол Монгол улс Хятадын харьяанд очих өдрийн тоо маш их ойртоно доо
  • 7.1 2015-11-05 07:59:51
    5 хүний амийг Баяраас нэхэх ёстой болохоос Магнайгаас нэхэхгүй шүү. С.Баяр тэргүүтэй гэмт хэрэгтнүүд хэзээ нэг цагт цээрлэл үзэх л болно. Магнай хамгаалж явсан ...
  • зочин 2015-11-05 06:30:57
    5 залуугын амийг энэ хүнээс нэхэх ёстой, үймээн самуунд уриалан дуудсан жинхэнэ эзэн бол энэ Магнай, ард түмний хоосон ходоодоор нь тохуурхаж байна, бүү сонго
  • irgen 2015-11-05 05:06:05
    ene nuhuriig harah toolond 7 sarin 1 haragddag. bvv songo!!!!!!
  • Шаагаа 2015-11-05 04:34:46
    3 жилийн өмнө ямар байсан амьдралыг ямар болгочихоод ичихгүй шоудаад байна аа. Ардчиллыг аврах сан нь яасан их мөнгөтэй юм бэ.
  • SARNAI 2015-11-05 04:13:33
    CHI MUU NOVSH IH HURALD OCHBOL ERGEED HOGIIN TSEG DEER IRJ HARAGDAJ NAANAA BGA HUMUST DEM BOLJ CHADAHUU