МАХН-ынхан шуурхай хуралдаж байна
 Эрүүл мэнд спортын сайд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өдгөө  ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид  саатуулагдаад байгаа. Тэгвэл  намын нөхөд нь яг одоо генсекийнхээ баривчлагдсантай холбоотойгоор шуурхай хуралдаж байгаа юс байна..  Түүнийг туслах, жолоочийнх нь хамт цагдан хорьсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мөн Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг АТГ-аас мэдүүлэг авахаар сурагласан тухай мэдээлэл гарч эхлээд  байна. Одоогоор  З.Баянсэлэнгэ сайд АТГ-д очиж мэдүүлэг өгсөн эсэх нь тодорхой болоогүй байна. Ямартай ч Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан  түргэн авч, хуралдаж эхлээд байгаа юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.