Г.Шийлэгдамбыг  баривчилсан  нь төрөх эмнэлэг барих мөнгө дутсантай холбоотой юу
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр орой 22:00 цагийн үед АТГ-аас баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр  ангид саатуулаад байгаа. Одоогоор ямар асуудлаар  саатуулагдсан нь тодорхойгүй байгаа ч намын нөхөд нь  баривчлагдсан гэдгийг нь батлаад байгаа. Түүнийг   зарим мэдээлэлд авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэмээн мэдээлж байгаа юм. Харим зарим нь өчигдөр өдөр АТГ-д мэдүүлэг өгөхөөр очоод орой нь ийнхүү баривчлагдсан хэмээн мэдээлж байгаа юм. 

Тэгвэл Эрүүл мэнд, спортын сайдын баривчлагдсан нь төрөх эмнэлгийн барилгын 9.7 тэрбум төгрөгийн асуудалтай холбоотой байж магадгүй болоод байна. Аль дөрвөн жилийн өмнө нийслэлийн дөрөвдүгээр амаржих газрын барилгын ажлыг  Хан-Уул дүүрэг,  Яармагийн дэнжид  эхлүүлж байсан ч одоо хэр нь ашиглалтад ороогүй. 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 300 ортой төрөх эмнэлгийг барихаар болсон ч барилгын ажил нь 50-60 хувийн гүйцэтгэлтэй болоод гацсан. 

Иймд “Энхрий үрсээ эхийн сэтгэлээр өлгийдөцгөөе” ТББ-аас мэдээлэл хийж , 19 орчим тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгчихөөд байхад 50-60 хувийн гүйцэтгэлтэй байна гэхээр 9.1 тэрбум төгрөг нь барилгад шингэсэн гэж үзвэл 9.7 тэрбум төгрөг нь хаашаа орсон нь тодорхойгүй байна. Иймд уг асуудлыг шалгуулах  хүсэлтээ АТГ-т хүргүүлсэн хэмээн мэдээлсэн. 

Тиймээс уг асуудалтай холбоотойгоор Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас  мэдүүлэг авч, цагдан хорьсон байж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна.  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-06 04:44:59
    Өвөр монголчууд Ар монголын зугаа цэнгэлийн зулзган сайд Шалигдамба гэж танилцуулдаг гэсэн хэхэхэ.
  • Zochin 2015-11-05 10:48:21
    Ene hujaagiin erliiz elbegdorj mongolchuudiig ingej ailgan surduulj daramtalj bolohgui bizdee.chingis bondiin mungiig idej uusan humuusee barij horih heregtei.
  • Zochin 2015-11-05 06:33:27
    Idehgui, avahgui baina gevel nar baruunaas garah bailgui, bariad bai,Zuv Zuv,
  • Зочин 2015-11-05 04:46:24
    Ард түмний нэр зүйсэн шуналтай хүмүүсийг ширүүхэн шийтгэх хэрэгтэй Монгол орон 3 сая иргэнээ энэ мэт шуналттай хүмүүсээс болж хямарч байгааг болих хэрэгтэй бна....
  • Лхагваа 2015-11-05 04:36:55
    Ирэх сонгууль болохоос өмнө баахан хүн барьж хорино ш дээ. Тэр ажил нь эхэлж байгаа юм байгаа биз.
  • iluu ihiig 2015-11-05 02:25:48
    busgui.mn