Дорнодын шүүгчид гишүүдэд захидал илгээжээ
Дорнод аймгийн шүүгч нараас УИХ-ын дарга болон гишүүдэд ил захидал хүргүүлсэн байна. Тэд ирэх оны төсөвт шүүгчдийн цалинг 60 хувиар бууруулж тусгасан нь ардчилсан орны хувьд байж боломгүй зүйл хэмээн үзэж байгаагаа захидалдаа илэрхийлсэн байна.

Уг захидалд, “Шүүхийн хараат байлгах ашиг сонирхолтой хүчин бас байдаг нь нийгмийн арилшгүй сүүдэр юм. Ийм санааны гол арга замуудын нэг нь шүүхийг эдийн засгийн хувьд хараат байлгах явдал юм. Үүний учир хөгжингүй улс орнууд шүүхийн эдийн засгийн баталгааг хангах арга замыг Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулдаг ба үүний нэг хэсэг нь шүүгчийн цалинг бууруулахгүй байх зарчмыг Үндсэн хууль, бусад хуулиар тогтоодог байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн шүүхийн шинэчлэлийн хүрээнд УИХ-аар батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23,5-д “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэж заасан нь шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлын чухал зохицуулалт болсон юм” гэжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-11-06 03:38:55
    Цалингаа бууруулаад шударга ажиллаж сур мэдэв үү. Бүү даварцгаа Дорнодын шүүхийнхэн
  • bi 2015-11-05 14:14:49
    Бусад төрийн албан хагчид хараат байх юмуу тэгээд
  • zochin-3 2015-11-05 03:30:29
    Шүүгч нарын цалинг хэт өндөр болгосон нь харин ч их зан, хээл хахуулийг улам ихэсгэсэн гэж үзэж байна. Цалин нь бага байхад харин ч шударга ажиллаж байсан
  • даварсан шүүгч нарыг өөрчлөх хэрэгтэй 2015-11-05 03:03:00
    даварсан шүүгч нарыг өөрчлөх хэрэгтэй
  • иргэн 2015-11-05 02:17:43
    Шүүгчийн цалин 1-2 сая төгрөг байхад болно. Ийм хэмжээний цалин аваад наад ажлыг чинь хийх хуульчид зөндөө бэлтгэгдсэн байна.