"Өр зээлэндээ" баригдсан гэх шүүгчид нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байна
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан нэр бүхий шүүгчдийг Авилгатай тэмцэх газар болон Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж шалгуулахаар боллоо. Тодруулбал, өнгөрсөн сарын 26-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлтүүдийг хүчингүй болгож, арилжааны банкуудын нэхэмжлэлийг хангах шийдвэр гаргасан юм. Тиймээс тус газрын дарга Т.Аюурсайхан энэхүү хуралдааныг даргалсан шүүгч С.Төмөрбат, шүүгч Н.Долгорсүрэн, Б.Адьяасүрэн нарын гаргасан шийдвэрийг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, ийнхүү хуулийн байгууллагад ханджээ. Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн хугацаанд шүүгчдийн цалинг хасах асуудал хүчтэй яригдаж үүн дээр ч хасуулахгүй гэсэн байр суурийг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж олон удаа хэлж байсан.
 
Тухайлбал, тэрбээр “Засгийн газрын цалин бууруулах төсөлтэй холбоотойгоор бид шүүгч нарын дунд судалгаа хийж үзлээ. 430-440 шүүгч 1-3 төрлийн зээлтэй байна. Энэ зээлийн нийт дүн 20-30 тэрбум болж байна. Хамгийн өндөр зээлтэй шүүгч 200-300 сая төгрөг банкнаас авчээ. Цалингаа жаахан нэмэгдэхээр амьдрал ахуйгаа дээшлүүлье гэж л дээ. Арилжааны банкууд ч гэсэн шүүгч нарын цалин нэмэгдсэн учраас зээл олгох сонирхолтой болж. Ингээд Монголын шүүгчдийн 98 хувь нь 1-3 төрлийн зээлтэй болсон байна. Хэрвээ цалинг нь бууруулбал энэ мөнгөө тэр хүмүүс яаж төлөх вэ. Банкны барьцааны шүүгч нар болчихвол хараат бус шүүгчийн талаар яаж ярих вэ. Үүний зэрэгцээ хаанаас тараасан цуурхал вэ мэдэхгүй, "Шүүгч нарын цалин бууруулсны дараа төр зээлийг нь хүчингүй болгож өгнө” гэсэн байгаа юм. Зарим шүүгч над руу залгаж асууж байна лээ. Ийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье” гэх ярилцлагыг өгч байсан билээ.
 
Шүүх хуралд оролцсон шүүгчид ашиг сонирхолын зөрчилтэй юу
 
Хамгийн гол нь ШӨХТГ- аас ШЕЗ-ийн даргын өгсөн мэдээлэл дээр үндэслэн дээрх нэр бүхий шүүгчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүд нь арилжааны есөн банкаас ямар нэгэн хэлбэрээр зээл авсан эсэх, авсан бол бусдаас хөнгөлттэй нөхцөл, хүүтэй авсан эсэх, банкны тавьдаг шаардлагад нийцсэнээс илүү их хэмжээний зээл авсан эсэх, эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийж байгаа эсэх, хийгээгүй бол торгууль шийтгэл алдангиас чөлөөлөгдөж байгаа эсэхийг шалгаж өгөхийг АТГ-аас хүсчээ. Өөрөөр хэлбэл, өмнө уг маргааныг анхан болон давж заалдах шатны шүүх авч хэлэлцээд банкуудын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байжээ. Товчхондоо Улсын дээд шүүхээс нотлох баримтыг гүйцээлгэхээр анхан шатны шүүхэд буцааж байсан байна. Гэтэл анхан шатны шүүх энэхүү асуудлыг дахин авч хэлэлцэхдээ өмнөхөөсөө эсрэг  байдлаар шийдвэр гаргаж байгаа нь тухайн шийдвэрийг шударга бус, ашиг сонирхолын зөрчлийн улмаас гаргасан байж болзошгүй гэж үзэж буй аж.
 
Энэ бүхнээс харахад нэг шүүхээс нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй алдаатай шийдвэр гэж үзэхээс өөр аргагүй юм. Уг нь арилжааны банкууд зээл олгохдоо шимтгэл, хураамж нэрээр мөнгө суутган авдаг нь хууль бус болохыг ШӨХТГ-ын байцаагч нар судалгаа дүгнэлт хийж тогтоочихсон байхад шүүх яагаад ийм шийдвэр гаргах болов гэдэг нь хачирхалтай. Магадгүй Т.Аюурсайхан даргын хардаж байгаачлан ашиг сонирхолын зөрчил явж байгааг үгүйсгэх аргагүй. Иргэд хууль бусаар төлж байсан шимтгэлээ буцаан авах нь гэж хэрдээ л баярлаж байсан. Гэтэл иргэд банкнаас зээл авахдаа нэг хувийн шимтгэл төлсөн хэвээр байх шийдвэрийг гаргасан нь харамсалтай гэж хэлэхээс өөр аргагүй.
 
Яг үнэндээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 13 банк  иргэдэд зээл олгохдоо “Үйл ажиллагааны зардал гэх нэрээр нэг хувийн шимтгэл авдаг. Банкуудын мөрдөж буй журмаар, 100 сая төгрөгийн зээл авбал нэг хувь нь нэг сая төгрөг. Харин нэг тэрбум төгрөгийн зээл авбал нэг хувь буюу 10 сая төгрөгийн шимтгэл авч байна гэсэн үг. Үүнийг л ШӨХТГ-аас банкуудыг Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэн шимтгэл авахаа зогсоо гэсэн шаардлагыг л хүргүүлж байсан юм.
 
Зээлийн хүүгээ бууруулаагүй байж шимтгэл авах нь буруу
 
Банкууд иргэдээс шимтгэл авч байгаа бол зээлийнхээ хүүг бууруулах ёстой байдаг юм билээ. Энэ талаар МУИС- ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, профессор Л.Оюун ийн хэлсэн байдаг юм. Тэрбээр “Үйлчилгээний хөлс гэж авах ёстой. Гадаадын олон оронд үйлчилгээний хөлс авдаг жишээ бий. Үйлчилгээ үзүүлж л байгаа юм чинь хөлсөө авах ёстой шүү дээ. Энэ хөлс нь хүүний бус орлогыг бүрдүүлдэг. Олон улсын практик, онолд хүүний бус орлогыг бүрдүүлж байгаа тохиолдолд зээлийн хүү буурах тогтолцоо байдаг. Харин зээлийнхээ хүүг бууруулаагүй байж энэ шимтгэлийг авч байгаа нь буруу. Зээлийн хүүний бус орлого нэмэгдэж байхад хүү  нь буурч байх ёстой. Шимтгэл авч л байгаа бол зээлийнхээ хүүг бууруулахыг арилжааны банкуудад шахах нь зүйтэй. Зээл авсан иргэдийн төлсөн шимтгэлийг буцааж олгоно гэдэг бол санхүүгийн нэлээд нарийн тайлан шинжилгээ хийж байж өгөх үгүйг шийдэх байх. Түүнээс биш шууд “өг”, “ав” гэдэг зүйл байх боломжгүй. Угаасаа арилжааны банкууд үйлчилгээ явуулсан зардалдаа шимтгэлээ шингээж байгаа шүү дээ” гэжээ.
 
Ямартай ч олон эдийн засагч дээрх зүйлийг хэлж байсан удаатай. Тэгэхээр тэртээ тэргүй банк хүүгээ авч байж дээр нь шимтгэл авахаар иргэдэд давхар дарамт болдог. Энэ л тогтолцоог ШӨХТГ- ынхан эвдэж иргэдийнхээ талд шийдвэр гаргуулахыг хүссэн ч шүүхийн өмнө хүчин мөхөстсөн нь харамсалтай. Би ч гэсэн иргэдтэй адилхан шимтгэл төлөгч учраас шүүхийг яагаад арилжааны банкуудын талд шийдвэр гаргах болов гэдгийг гайхширч байгааг нуух юун. Магадгүй Ю.Аюурсайхан даргын хэлсэнчлэн ашиг сонирхолын       зөрчилтэй шүүгчид шүүх хуралдаанд оролцов уу гэсэн хардалт ч төрж байна.
 
Тэгэхээр “Хараат бус шүүгчдийн тухай биш өр зээлэндээ баригдсан шүүгч нарынхаа төлөө толгойгоо гашилгах боллоо” гэж хэлсэн ШЕЗ- ийн дарга Н.Лүндэндоржийн энэ үг өөрийн эрхгүй нэгийг бодогдуулж байна шүү шүүгчдээ.

Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zeelee tolj chadahgiu bol... 2015-11-05 23:04:51
    Zeelee tolj chadahgiu bol ajilaa ogood business heehgiu you daa
  • Энэ 2015-11-05 13:34:33
    Ийм шүүгчдтэй байж бидний эрх хангагдах уу.
  • Áàòõ¿¿ 2015-11-05 13:18:57
    öàëèí ø¿¿õèéí øèéäâýðò ÿàãààä íºëººëäºã ãýæ ë áèòãèé ÿðèàðàé 500000 öàëèíòàé ýì÷ õ¿íèé îí
  • зочин 2015-11-05 09:39:07
    Ёох наад шүүгчид чинь Улс Төрчидынхөө араас ороод шуналаа дийлэхээ больчихсон юм байна шдээ,АРАЙ ч ийм гэж санаагүй ээ,Шүүхийг овоо гайгүй болчихлоо гэж бодсон,...
  • ЗОЧИН 2015-11-05 06:16:51
    Нэг асуудал ягаад хоёр өөр шийдвэр гараад бгаа юм сонин л юм
  • Иргэн 2015-11-05 02:21:20
    200-300 саяын зээл авахад барьцаа нь гайгүй л юм байж таарна даа. Тэгэхлээр харин боломжтой улсууд юм биш үү? 1-2 саяын цалин аваад хийх хуульчид зөндөө байна
  • зочин 2015-11-05 01:16:27
    ядарсан 3 орчим сая төг цалинтай хөөрхий шүүгчид 200-300 саян зээлийг яаж яваад, юугаа барьцаалаад авдаг байна. гайхалтай үзэгдэл юм. лү дарга зөв л лүндэгнэсэн...
  • зочин 2015-11-05 00:58:44
    200-300 саяын зээл гэнэ үү юу яриад байгаа юм ийм хэмжээний зээл авна гэдэг чинь баян хүний л ямбаны зээл юун ядрах энэ бол авч байгаа хахуулаа далдлах арга