“Бохир усны талаар баримтлах бодлого, бохир ус цэвэрлэгээний технологийн хөгжил” хэлэлцүүлэг болно
09.00 цагт: Засгийн газрын хэрэг эрхлэх, Мэдээллийн технологи, шуудан, харицаа холбооны газар хамтран “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого сэдэвт хэлэлцүүлгийг  Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулах гэж байна.
 
09.00 цагт: “Бохир усны талаар баримтлах бодлого, бохир ус цэвэрлэгээний технологийн хөгжил”хэлэлцүүлэг  ШУТИС-ийн төв номын сангийн 6 давхарын хурлын танхимд болно.
 
10.00 цагт: МҮХАҮТ, Монгол Улсын Хөгжлийн Банк /МУХБ/-тай хамтран “Монгол улсад экспортын даатгалыг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалтыг МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд зохион байгуулна.  11.00 цагт: Монгол Улсын Их Хурлаар “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлах хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр  Төрийн ордны “Г” танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.
 
11.00 цагт: МҮЭХ-ны байранд "Цалин, тэтгэврийн нэмэгдлийг Засгийн газраас хүчтэй шаардаж ажиллахаар МҮЭХ-ноос шийдвэрлэлээ", "СБД-ийн Засаг дарга Зуучлагч томилохоос татгалзаж хууль зөрчжээ" зэрэг сэдвүүдээр хэвлэлийн бага хурал зарлалаа..
 
11.00 цагт: Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах дугуйн марафоны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр НЗДТГ-ын А танхимд хэвлэлийн бага хурал зарлаж байна.
 
11.00 цагт: Төрийн ордны нэгдүгээр давхрын ёслолын танхимд Хөдөлмөрийн яам, "Оюутолгой" компани, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ гурав хамтрын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Монголын мэргэжлийн боловсролын салбарт төдийгүй хөдөлмөрийн зах зээлд хамаатай 2019 он хүртэл хамтрах санамж бичигт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, "Оюутолгой" ХХК-ийн ерөнхийлөгч Эндрю Вүүдлий, GIZ-ийн суурин төлөөлөгч Улрике Эбелинг нар гарын үсэг зурж баталгаажуулах юм. Тэд юугаар туслах, бид ямар үүрэг хүлээж байгааг энэ үеэр дэлгэрэнгүй танилцуулна.
 
12.00 цагт: МҮЭСТО-ы 40 жилийн ойн үзэсгэлэнгийн нээлт тус ордонд болно..
 
12.30 цагт: "Иргэдийн шударга шүүх" ТББ, "Хүсэл зорилгоо нэгтгэе" холбооноос бие даагчдын эвсэл байгуулах талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
14.00 цагт: Хэл шинжлэлч, тод үсэг, аман зохиол судлаач, доктор Х.Лувсанбалданы мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Сурвалж бичиг, нутгийн аялгуу суудал” эрдэм шинжилгээний хурал, номын нээлт  ШУА-ийн нэгдсэн нэгдүгээр байрны хурлын танхимд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.