Авто машины худалдаа эрхлэгчид хотын баруун биш зүүн зах руу нүүх байсан хэмээн гэдийж байна
Нийслэл хотын авто замын  төвлөрлийг сааруулах үүднээс хот доторх техникийн захуудыг нүүлгэх шийдвэрийг гаргаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт шинээр  “Авто худалдааны цогцолбор”-ыг байгуулсан. Ингээд тус цогцолборын эхний ээлж ашиглалтад ороод даруй сар гаран болж байна.Гэвч төрийн шийдвэр, бүтээн байгуулалтыг эсэргүүцэгч, хувийн ашгаа чухалчлагч захуудын эзэд “нүүхгүй” хэмээн шилээ татаж, жагсаал цуглаан хүртэл зохион байгуулсаар байгаа.Томоохон захуудаас жишээ авъя. БЗД-т байрлах Да хүрээ захын газрыг 2014 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А350 тоот захирамжаар “Орон сууц, сургууль цэцэрлэг, үйлчилгээний” зориулалтын газартай хэмээн хуучин “Худалдаа үйлчилгээний” зориулалтыг нь өөрчилсөн байдаг.

Түүнчлэн Улаанбаатар төмөр замын эзэмшлийн газрыг сарын 2.5 сая төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулдаг “1000 зогсоол” автомашины захыг дурдаж болох юм. Тус захад хамгийн багадаа 500 автомашин байдаг хэмээн “Авто худалдааны цогцолбор”-ын мэргэжилтэн хэлсэн бөгөөд нэг машинаас сардаа 90 мянган төгрөгийн түрээс авдаг байна. Тэгэхээр захын удирдлагууд газрын эздэд сардаа 2.5 сая төгрөг төлөөд хамгийн багадаа 45 орчим сая төгрөгийн ашиг олдог аж. Эндээс орлого, зарлагын харьцангуй байдал харагдах бөгөөд “нүүхгүй” хэмээн шилээ татахын шалтгаан ч тодорно.

Улаанбаатар төмөр замын удирдлагууд өнгөрсөн нэгдүгээр сараас “өөрийн эзэмшлийн газар дээрээ автомашины худалдаа явуулахгүй” хэмээн “1000 зогсоол” захын удирдлагуудад мэдэгдэн, газар чөлөөлөхийг хүссэн ч өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа талаар НМХГ-т хандсан хэмээн НМХГ-ын дарга н.Эрдэнэчулуун мэдээлж байв.Тэгвэл эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдагийн хуулиар УБТЗ-ынхан “газар чөлөөлөх”-ийг шаардан захынхны хөөж эхэллээ.Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд  тус захын цахилгааныг хязгаарлаж, захын үүдэнд цэрэгжүүлсэн хамгаалалт гаргаж, хөдөлгөөний хязгаарлалт хийж эхэлсэн байна.  Одоогоор тус захад 700 орчим машины эзэн 300 орчим түрээслэгч байгаа бөгөөд тэд үйл ажиллагаанд нь саад болсонд бухимдаж байна.

Харин УБТЗ-ын Хамгаалалтын албаны дарга Б.Батбаяр “Газар чөлөөлөх шаардлагыг өнгөрсөн нэгдүгээр сард захын удирдлагуудад албан бичгээр хүргүүлсэн. Хоёр хоногийн өмнө НМХГ, НЕТГ-аас “газар чөлөөлөх хоёр хоногийн хугацаа олгосон”-оо мэдэгдсэн. Бид ямар нэгэн албадлагын үйл ажиллагаа явуулаагүй, бид талбайгаа хамгаалж байна” гэлээ.

Авто худалдаа эрхлэгчид өнгөрсөн жил хүйтэн цэвдэг ихтэй газар очихгүй гэх шалтаг тоочиж байсан бол энэ жил цэвэрлэх байгууламжийн үнэрт удаан байж чадахгүй. Авто худалдааны цогцолбор орчимд энэ үнэр маш ихээр үнэртдэг. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх тайлбарыг хэлж, гэдийх болсон. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт жагсаал хийгээд байсан авто худалдаа эрхлэгчдийн төлөөлөл болох "Их тэнгэрийн хас нийгэмлэг"-ийн тэргүүн О.Мөнх-Эрдэнэ ийн тайлбар хийж байна.

“Авто машин худалдан борлуулагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс Их тэнгэрийн хас нийгэмлэг, Да хүрээ, Гүн хүлэг, Дизель хүрээ компаниудын үйлдвэрчний эвлэл нэгдээд жагсаал хийсэн.Үйлдвэрчний эвлэлүүдээс гаргасан шаардлагыг Э.Бат-Үүл даргад хүргүүлж, 29-р тогтоолоо эргэн хараач, эрх ашгийг битгий боогдуулаач гэж хүссэн. Эрүүл мэндэд ноцтой хор уршиг үзүүлэх цэвэрлэх байгууламжийн ялгадас булдаг газрын хажууд 6000 бизнес эрхлэгчдийг аваачиж байна.Нийгэм эдийн засгийн хүндрэлтэй үед  дөрвөн сая төгрөгөөр хүчээр газар шахах гээд байна. Бид нүүхгүй. Төрийн дарамтаас хувийн хэвшлийг аваръя гэж жагсаалыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Амьдралд буухгүй тогтоол гаргаж, ард түмнээ хохироож байна" гэлээ.

Авто худалдаа эрхлэгчид албан шаардлагаар нүүх биш хотын баруун болон зүүн захад техникийн захыг нээж, улмаар цэвэр өрсөлдөөн бий болгохыг хүсэж байна гэдгээ хэлсэн юм.

Тэгвэл үнэхээр Авто худалдааны цогцолбор орчмоос цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр үнэртдэг эсэх талаар тус цогцолборын мэргэжилтнээс тодруулахад “Үнэхээр үнэртдэггүй юм. Салхи таарах үед хотын төвд ч үнэртээд байгаа шүү дээ. Зөвхөн салхи зүүнээс үед хааяа үнэртэнэ. Дандаа үнэртдэг гэдэг бол огт худлаа гүтгэлэг шүү” гэх хариултыг өгсөн юм. 

Ямартай ч талууд энэ мэт зөрүүтэй байр суурийг илэрхийлсээр байна. Харин нийслэлийн иргэд авто захуудыг нүүлгэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ww 2015-11-06 02:42:50
    ard tymnii diilenh ni nyylge geed bnshde
  • kuhj, 2015-11-05 18:31:22
    1-r horoolliin zam nil tugjee n unen. tiish n gargah n neeree l buruu, hotiig nevt yavah n bn shdee. ternii orond niseh, tuv aimgiin zam tiishee gargachihgui
  • Нүүлгэ 2015-11-05 15:47:08
    Авто захуудыг яаралтай нүүлгээчээ. Бэлэн хямд ажлын байрыг нь бэлтгэж өгөөд байхад арай даварч байгаа юм бишүү наадуул чинь. Хуулийн дагуу хатуу арга хэмжээ ав....
  • irgen 2015-11-05 12:50:55
    nuulgeh ny zuv shuu.tsirk deer bairladag avto teevriin undesnii tuviig yaraltai nuulgeech ee.hotiin irged demjij bna.
  • zuw 2015-11-05 12:43:27
    nuu nuu
  • Ok 2015-11-05 11:39:53
    Nuulge hurdan
  • zaya 2015-11-05 08:29:07
    nuuhgui bgaa shaltgaan 1. bohiriin uner. hen ch uvchin tusahiig husehgui. 2. zadgai tal gazar. ymar ch uilchilgee, zohion baiguulalt bhgui. 3. tugjerel ih bolno...
    59.153.113.184
    Мэдэгдсэн Хариулах
  • nuulgeh ni zuv  2015-11-05 06:33:35
    1 say hunee bodoh uu hedhen huniig bodoh uu NUULGEH NI ZUV GEHDEE HURDAN
  • иргэн 2015-11-05 06:20:52
    ямар ч тооцоо судалгаагүй ажил хийдэг, тэгээд тэрийгээ хэрэгжүүлэх гээд муйхарладаг, хэзээ байхад гадаа ил талбайд машин зарж болдоггүй байсан юм бэ?
  • zochin 2015-11-05 06:20:35
    naad shunalin microbnuudiig hurdan nuulgeecheee.
  • Irgen 2015-11-05 04:51:44
    Tur ni tur shig baihaa bolij. Irged ni ch ardchilalig anarhizm geed enduurtsgeechihej.
  • ЖЫБ 2015-11-05 03:28:47
    НЭГ ДҮГЭЭР ХОРООЛЛЫН ЗАМ НАМ ТҮГЖИРЧ БАЙГАА ЮМ ДАА ДАВХАР ЗАМ ӨӨР УРСГАЛ ГАРГАХГҮЙ БОЛ ЁСТОЙ НАМ
  • nsnsdn 2015-11-05 03:27:31
    teneg novshnuud
  • svs 2015-11-05 03:05:35
    ЭНэ нэг хэдэн шулаач нар хурдаг нүүгээсэЙ
  • Uul zail 2015-11-05 02:32:23
    Negdugeer horoolliin zam odooch bituu tugjiree zah nuuvel nam zogsoh biz
  • Zochin 2015-11-05 01:45:59
    Bertegchin huvalznuud zailaachee.
  • Зочин 2015-11-05 01:45:49
    Төвлөрөлийг бууруулах биш харин нэг дор бөөгнөрүүлж төвлөрөл замын ачаалалыг нэмэгдүүлж бгаа юм биш үү
  • ЗОЧИН 2015-11-05 01:38:02
    ТӨСВИЙН ӨЧ ТӨЧНӨӨН МӨНГӨ ҮРЖ БОСГОСОН БАЙГУУЛАМЖАА АШИГЛААЧ ЭЭ. ТӨРИЙН ТӨМӨР НҮҮРИЙГ ХАРУУЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ.
    43.242.243.248
    Мэдэгдсэн Хариулах
  • Balbar 2015-11-05 01:25:50
    Biznesee l taivan hiimeer bn shuu