Тэрбум ам.доллараас эрчим хүчний салбарт зарцуулна
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, дэмжлээ.
 
БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн оны наймдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн. Талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар тохиролцсон байна.
 
Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд тус зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг нийт гурван удаа солилцож, энэ оны аравдугаар сарын 28-нд БНХАУ-ын Бээжин хотноо болсон уулзалтаар зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцож, эрчим хүчний болон бусад шаардлагад нийцсэн салбарын төслийг санхүүжүүлэхээр тогтжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2015-11-04 20:00:20
    ЕС-АА ЭНД ТЭНД ОЧИЖ ЖОРЛОН ҮНЭРЛЭЖ ЯВАХААР ШӨНИЙН ТОГОО ҮНЭГҮЙ БОЛГОЧИХ ҮНЭРГҮЙ ЗҮЙЛД ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛААЧ.УХААНГҮЙ НОЁНД УРАГШГҮЙ АЛБАТ ГЭЖ.ТЭНЭГ БАЙНА ДАА
  • Иргэн 2015-11-04 13:17:01
    Эгийн голын УЦС-д Одхүүдээ өгнө биз дээ.