Хvний биеийн 1 кг жинд 8 г архи ногдвол амь насанд аюултай
Манайхан найр наадмын дараа шартахыг бараг хэвийнд тооцдог. Хэрэв та хэтрvvлээд уучихдаг бол энэ зєвлєгєєг хvлээн авна уу. Найр, хvлээн авалтанд очихын ємнє луувангийн шинэхэн шvvс нэг аягыг уух хэрэгтэй гэж эмч нар зєвлєдєг. Тvvнд агуулагддаг антиоксидант ходоодны салслагийг архинаас найдвартай хамгаалдаг тул єглєє аймаар шартахгvй.

Эм хvн эр хvнээс бага уугаад согтдог

Гэхдээ маш бага хэмжээний архи ч эм хvний дааврын тэнцвэрт байдалд нєлєєлж, тестостерон буюу бэлгийн дур хvслийн дааврыг нэмэгдvvлдэг гэдгийг тогтоож аваарай. Харин эрчvvдийн дааврын тvвшин єєрчлєгддєггvй. Их хэмжээний архи эр эмийн аль алины ч бэлгийн хvслийг бууруулдаг. Энэ vед эм хvн сэтгэл санаа єндєртэй, харин эр хvнийх буурдаг учраас аль аль нь догшин тvрэмгий болдог. Жолоо барьдаг хvмvvст сануулахад архи уумагц шууд биед задарч гадагшилж эхэлдэг, гэхдээ хvний бие нэг цагт 7 г спирт саармагжуулдаг. Ийм учраас 2 л шар айраг, эсвэл 1 л вино уусан хvн 10 цагийн дараа л эрvvл болно.

Согтолтыг багасгахын тулд

хєвєнд 1-2 дусал нашатырын спирт шингээж, согтуу хvний хамраас 5-10 см зайд минутаас хэтрvvлэлгvй хугацаанд барина. Дараа нь єрєєнд агаар оруулж, хvйтэн жин толгойд тавина.

Эмийн бvтцэнд ордог ихэнх бодис согтууралтыг улам ихэсгэдэг тєдийгvй энгийн согтолтыг эмгэг болгож хувиргадаг яагаад гэвэл этилийн спиртийг задралтыг саатуулдаг. Иймээс архи ба эмийг цуг хэрэглэж болохгvй. Архи хэтрvvлж хэрэглэвэл хордох аюултай. Хvний биеийн 1 кг жинд 8 г архи ногдохоор бол амь насанд аюултай гэж эмч нар vздэг. Жишээ нь 70-75 кг жинтэй эр 0.5 л цэвэр спирт /2.5 шил архи/ уувал vхнэ. Чанаргvй, элдэв хольцгvй архи улам хортой.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.