Х.Баянмөнх аваргын нэрэмжит барилдаан болно
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан ирэх хагас сайн өдөр болно. XX зууны манлай аваргад зориулсан энэ барилдааныг “Увс нуур” бөхийн дэвжээ, Монголн Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа ажээ.
 
Ирэх хагас сайн өдрийн 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаанд улс, аймгийн алдар цолтой 224 хүчтэн уран мэхийг уралдуулан, хүч бяраа сорих аж.
 
Монгол бөхийн нэгэн их гал голомт болсон Увс нутгаас төрсөн цолтой бөхчүүдийн алдрыг хүндэтгэх ээлжит барилдааныг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улс, ЗХУ-ын гавьяат тамирчин, Дэлхийн зуун жилийн бөхийн од, XX зууны манлай Монгол бөх, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаад бөх сонирхогчид ихэд талархалтай байгаа юм.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2015-11-04 19:49:11
    НЭРЭМЖИТ НЭРТЭЙ МӨНГӨ ЦОХИХ ЮМ ОЛШИРЧ ЭЭ.МИНИЙ ДУУ ХАА ХҮРЭХИЙГ БИЙ ТААШГҮЙ ГЭЭД Л ЖИЛ БҮР УЛИГ БОЛЧИХСОН НӨГӨӨ ХЭДЭН ДУУЧИД НЬ ХҮЧЭЭР ДУУЛСАН БОЛДОГ БАС 1 ШОУ
  • Hog 2015-11-04 10:01:38
    Delhiin 100 Jiliin OD Boh Gej YU Baidgiin ...Hudlaa ARGA Yadsan Um Nobsnuud Biceheee BOLIDOO.Baahan Maliin Hulgaic nar Barildah um baina daaa.....