Дуучин Нара ганц бие ээжүүдтэй бут авчээ
Ихэд хээгүй, хааяа дүрсгүй мэдээлэл цацдаг дуучин Нара өөрийгөө ганц бие ээж хэмээн олонд зарласан. Тэрбээр ганц бие ээжүүддээ зөвлөгөө өгч, илэн далангуй ярилцаж байхаар фэйсбүүк хуудас хүртэл нээсэн.
 
Тэгвэл тэрхүү фэйсбүүк группын ээжүүд анхны уулзалтаа хийсэн гэнэ. Энэ тухай “Аз жаргалтай ганц бие ээжүүд” группын маань анхны уулзалт үнэхээр бодсоноос ч илүү амжилттай, аз жрагалтай, уярал ухааралтай бас нулимстай ч гэсэн баяртай талархалтай сэтгэл хөдөлгөсөн уулзалт боллоо. Бидэнд ийм сайхан боломж олгосон “Single Ladies” УСК-ны хамт олон ялангуяа гайхамшигтай эрч хүчтэй нинжин сэтгэлтэй МУСТА Ундармаа эгчдээ мөн биднийг дэмжиж гайхамшигтай бэлгээр ирсэн бүх ээжүүдийг болон тэдний маань бяцхан үрсэд гайхамшигтай бэлэг бэлдсэн Huggies Brand, “Монголиан Стар Дистрибюшн” ХХК, “Coca cola“ ХХК болон Nestle-н хамт олонд ээжүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Киноны хувьд зөвхөн ганц бие ээж төдийгүй монголын бүх л эмэгтэйчүүд үзэж урам зориг итгэл найдвар, ойлгож ухаарах, болгоомжилж сэргийлэх зүйлсийг гайхамшигтайгаар үзүүлсэн инээд, нулимс ээлжилсэн сайхан кино байна. Үр хүүхдээ эрүүл саруул хүн шиг хүн болгон хайр энэрэлээр дутаалгүй хүний дайтай хүн болгох гэж хичээж зүтгэж байгаа Монголын нийт Өрх толгойлсон эмэгтэйчүүд мандтугай” хэмээн дуучин Нара бичсэн байна.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уншигч 2015-11-20 04:49:41
    уг нь болдог бол хүүхдийг эцэг эхтэй элэг бүтэн өсгөх хамгаас чухал өнчин өрөөсөн ганц бие ээж, аавтай хүүхдүүд сэтгэд зүйн хувьд нэг л асуудалтай байдаг